Крымск хотод хэлмэгдсэн хүмүүст олгох нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх боломжтой гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Үерийн усанд нэрвэгдсэн хотод хийсэн зөвлөлгөөн дээр тэр ингэж мэдэгдсэн байна. Хохиролыг үнэлэж байгаа хотын комисстой хамтран ажиллах хотын оршин суугчдаас бүрдсэн санаачлагч бүлэг байгуулахыг төрийн тэргүүн санал болголоо. Нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргахад хүмүүс оролцох ёстой гэж тэр хэлсэн байна. Үерээс үүссэн хогыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэхээр өнөөдөр Крымск хотод 5000 гаруй цэргийн албан хаагчид ирнэ гэж Путин мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Краснодарын хязгаарт өчигдөр орой нисэж очсон юм. Үерээс болж эвдэрч сүйрсэн дүүргүүдээр тэр явж, хүмүүстэй уулзахад байгалын гамшигаас болж учирсан хохиролыг хэрхэн үнэлэж байгаа тухай тэд асууж байлаа. 7-р сарын 7-ны шөнө Крымск хотод 5000 орчим байшин усанд живсэн юм. Усархаг аадар борооноос үүссэн сүйтгэгч үерээс болж манай улсын өмнөд нутгийн хэд хэдэн хотод 171 хүн амь насаа алдсан юм.