Москау Сити Рэсинг авто машины шоу өнөөдөр Москва хотод өндөрлөнө. Формула-1 уралдаанд оролцогч машинуудыг москвагийнхан болон зочид өчигдөр ойроос үзэх боломж байлаа. Болотный талбайд Маккларен, Феррари болон Гран-пригийн цорын ганц оросын оролцогч Маруся гэсэн гурван багын машинуудыг үзүүлэхээр тавьсан байлаа. Эдгээр машинууд өнөөдөр жинхэнэ уралдаанд оролцоно. Үүний төлөө манай нийслэлд Льюс Хамильтон, Жанкарло Физикелла, Шарль Пик зэрэг алдартай жолооч нар хүрэлцэн ирээд байна. Энэ уралдааны зам нь Кремлийн хананы дэргэдүүр өнгөрөх юм. Формула уралдааны бүрэн үе шатуудыг явуулахад Москва аль хэдийнээ бэлэн болоод байна, харин энд улс төрийн шийдвэр л дутаад байна гэж Москау Сити Рэсинг шоугийн ерөнхий захирал Дэрк Сауэр мэдэгдсэн байна. Хамгийн ойрын уралдаан 2014 онд оросын хар далайн Сочи хотод болох юм.