Түркийн зүүн урд нутгийн Диярбакыр хотод бямба гаригт түркийн цагдаа болон курдуудын хооронд мөргөлдөөн болсноос 20 хүн шархадсан байна. Төр засаг хориглож байгаа ч гэсэн хэдэн зуун курдууд хотод цөөхөн цөөхөн бүлэг болон хуваагдаж 1999 оноос хойш шоронд хоригдож байгаа Курдын ажилчны намын тэргүүн Абдулла Оджаланыг суллахыг шаардан жагссан байна гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Чулуугаар зэвсэглэсэн жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсэн байна. Эсэргүүцлийн жагсаалынхан хэд хэдэн газар машинуудыг шатааж, дэлгүүрүүдийг дээрэмдсэн байна. Шархдагдсадын дунд таван цагдаа байна.