Саудын Аравын зүүн нутагт болсон мөргөлдөөний талаар ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн хийсэн мэдэгдлийг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзжээ. Москвагийн тайлбарыг “дайсагнасан” явдал гэж үзэж байна гэж бичсэн албан ёсны тайлбараа танилцуулахдаа Саудын Арав улсын ГХЯ-ны хэвлэл мэдээлэлийн алба өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Саудын Арав улсын төр засаг тус улсын зүүн нутагт болж байгаа сөргөлдөөнийг тогтворжуулах арга хэмжээ авч, шашин хоорондын шинэ мөргөлдөөн гаргуулахгүй гэдэгт ОУ найдаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны хүний эрх, ардчилал, эрхийг дээдлэх асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов урьд нь мэдэгдсэн юм. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны сайд дээр 7-р сарын 9-нд хэвлэгдсэн дипломатчийн тайлбарт Саудын Арав улсын Зүүн мужийн засаг захиргааны төв Катиф хотод хууль сахиулагчид болон тайван жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон байна гэж бичсэн байсан юм. Тэдний үзэж байгаагаар Хаант улсын төр засгийн зүгээс шиитийн омгуудын эрхийг хөсөрдүүлж байгааг эсэргүүцэж жагссан байна. ОНХМХ-үүдийн мэдээлснээр энэ сөргөлдөөний улмаас 2 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна.