Кубаньд болсон эмэгнэлт явдал өнгөрсөн долоо хоногт бүхний анхаарлын төвд байлаа. 7-р сарын 7-нд болсон аюултай үерээс болж 30 мянган хүн хэлмэгдэж, 171 хүн амь насаа алдлаа. Энэ аюултай үерт нийгмийн онцгой 200 объект эвдэрч, 5000 байшин живсэн байна. Аврах ажил дууссны дараа Кубаньд жирийн амьдралыг сэргээх ажил эхлээд байна. Байгалын гамшигаас болж орох оронгүй болсон хүмүүсийг энэ оны 11-р сараас өмнө орон байртай болгох зорилтыг засгийн газар өмнөө тавиад байна.

Рашаан сувилалын Новороссийск, Геленджик хотуудад эвдрэл сүйтгэлийг санагдуулах зүйл бараг үлдээгүй байна. Гэрэл цахилгаан, хий, ундны усаар бүрэн хангасан байна. Үерийн усны бохироос гудамж, талбайнуудыг бүрэн цэвэрлэсэн байна. Эрэг хавийн далайн ус бохирдсон байж болох тул эмч нар усанд сэлэхгүй байхыг зөвлөж байгаа ч гэсэн наран шарлагын газар хүн ихтэй байна. Усны үерт Крымск хот хамгаас их нэрвэгдсэн юм. Тэнд зуугаад байшин эвдэрч, ихэнх байшингуудын нэг давхар болон подвалууд нь усанд автсан юм. Байгалын гамшигийн хор уршгийг арилгахын тулд 10 мянган хүн, 2000 нэгж техник ажилласан байна.

Дэлгүүр, эмийн сангууд ажиллаж байна. Хүмүүст халуун хоол, ариун цэврийн хэрэгсэл тарааж өгсөөр байна. Засаг захиргааныхан болон сайн дурынхан хэлмэгдэгсдийн жагсаалтыг гаргаж, учирсан хохиролыг тооцож байна. Крымск хотод хүмүүнлэгийн тусламж ирсээр байна. Манай улсын өнцөг булан бүрээс бараг 2000 тонн хүмүүнлэгийн тусламж хүргээд байна. Гамшигийн хор уршгийг арилгах болон нөхөн төлбөр олгоход зориулж холбооны төсвөөс 4 тэрбум рубль буюу 133 сая гаруй доллар гаргаад байна. Хүмүүс мөнгөн тусламжийг авч эхлээд байна. Хэрэгцээтэй хүн болгонд сэтгэл зүйн шаардлагатай тусламжийг үзүүлсээр байна.

Орох оронгүй болсон хүмүүст зориулж Крымск хотод 800 байшин барина. Энэ ажлыг 3-4 сарын дотор гүйцэтгэх юм байна. Байшин барихаар төлөвлөж байгаа гурван талбайг бэлэн болгоод байна. Ийм эмгэнэлтэй байдлыг давтагдуулахааргүй газрыг сонгож аваад байна.

7-р сарын 7-ны усны аюулт үер нь энэ бүс нутагт цаг уурын ажиглалт хийсэн түүхэнд хамгийн хүчтэй нь болжээ. Ууланд орсон аадар борооны усны үер гол горхинуудын голидролуудаар хөндий рүү урссан байна. Яг энэ хөндийд суурин газрууд байрлаж байсан юм. Кубаньд усархаг аадар бороо орохоос хэдхэн цагын өмнө ОУ-ын Ус цаг уурын төв хүчтэй салхи шуурга болох тухай анхааруулга өгсөн байна. Энэ байгалын гамшгийн ийм өргөн цар хүрээг хэн ч таамаглаж чадаагүй юм.

Хэрвээ Кубаньд цаг уурчдын анхааруулгад цаг тухайд нь анхаарал хандуулж чадсан бол хүний амь нас эндэхээс зайлсхийж чадах байсан юм. Усархаг аадар бороо орох тухай цаг уурчид урьд нь мэдээлж байсан юм. Ийм учраас энд зөвхөн байгал дэлхийг буруутгаад зогсохгүй, хүний хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй гэж Бүх дэлхийн онгон байгалын сангийн “Цаг агаар ба эрчим хүч” хөтөлбөрийн зохицуулагч Алексей Кокорин үзэж байна.

Их хэмжээний хур тундасыг урьдчилан мэдэж болдог. Доплерын радаруудын төхөөрөмжүүд хүчтэй хур тундасыг урьдчилан мэдээлдэг юм. Хэрвээ ингэж үзвэл энэ нь байгалын гамшиг болж хувирна. Бидэнд хэд хэдэн удаа мэдэгдээд байсан сануулгыг үл ойшоосон бидний хэнэггүй байдал л байгалын гамшиг болж байна даа гэж тэр ярилаа.

Кубанын эмгэнэлд өөр нэг учир шалтгаан байгаа юм. Төмөр замын болон автомашины гүүр гэсэн хоёр инженерийн байгуулламжууд үерийн усыг саатуулснаас болж ус хоригдож долоон метрийн өндөр давалгаа үүсч Крымск хотыг нөмөрсөн юм.

Хэрвээ төмөр замын болон автомашины гүүрний гулдан нь өргөн байсан бол ус чөлөөтэй урсаж ийм аюулаас зайлсхийж болох байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Яг ийм байдал давтагдаж болох газруудад барих гүүрүүдийн зураг төслийг хийхдээ болон барихдаа үүнийг анхаарах хэрэгтэй байна. Энэ эмэгнэлтэй явдлын учир шалтгааныг маш нарийвчлан судлах шаардлагатай. Хэрвээ маш зөв дүгнэлт гаргаж чадвал дараа дараачийн ийм аюулаас зайлсхийж чадах юм. Энэ нь зөвхөн Кубаньд ч хамаатай биш шар усны үер байнга заналхийлж байдаг оросын бусад бүс нутгуудад шууд хамаатай зүйл юм.