Олон улсын Олимпын хороо \ОУОХ\ Кувейт улсыг Лондон хотод болох Олимпын наадамд үндэсний далбаагаа өргөх болон тус улсын сүлд дууг тоглохыг зөвшөөрсөн байна. Тус улсын спортын түшмэдүүдийн хэрэгт улс төрчид нь оролцсныг эсэргүүцэн ОУОХ 2010 онд Кувейт улсын эрхий нь хассан юм. Олимпын тоглолт дээр Кувейт улсын тамирчид “Олимпын бие даасан тамирчин” гэсэн бичигтэй олимпын тугыг өргөх ёстой гэж 5-р сард шийдсэн юм. Үүний дараа Кувейт улсын төлөөлөгчид ОУОХ-ны гишүүдтэй уулзаж, тус улсын эрхий нь сэргээсэн байна. Кувейтын том биш олимпын шигшээ багт Олимпын түүхэнд анх удаа хоёр эмэгтэй оролцох юм. Мариам Эрзуки буудлагад, Файе Султан усанд сэлэлтэд тус тус оролцох юм байна.