Сирийн Треймси хотод энгийн номхон иргэдийг хомроглон алсан явдлыг нарийн мөрдөн байцаахыг ОУ шаардаж байна. Энэ аллага нь Сири улсад иргэний мөргөлдөөний үрийг цацахыг муйхарлан оролдож, энх тайвныг хүсэхгүй байгаа тэр хүчний бузар үйл ажиллагаа гэдэгт Москва эргэлзэхгүй байна. ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич ингэж мэдэгдлээ

Бослого болоод байгаа мужтай ижил нэртэй Хама хотын ойролцоо 7-р сарын 12-нд ээлжит аллага болсон юм. Үл мэдэгдэх этгээдүүд энгийн номхон иргэдийг нам буудаж алсан байна. 50-иас 200 орчим хүн алагдсан гэсэн зөрөөтэй мэдээ ирсэн байна. Мөргөлдөөнд оролцогчид бие биеэндээ бурууг тохсоор байна. Энэ мөргөлдөөний үеэр сирийн төр засаг хүнд зэвсэг хэрэглэсэн гэж Сири улс дахь НҮБ-ын ажиглагчдийн бүлгийн тэргүүн, норвегийн генерал Роберт Муд мэдэгдсэн юм. Гадаадын мэдээлэлийн агентлагууд сөрөг хүчний идэвхтний хэлснээс иш татан алагдсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байгаагүй, сирийн босогчдын армийн дайнчид байсан гэж мэдээлсэн байна.

Дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрсөн НҮБ-ын дүрмийн 7-р зүйлийг үндэслэн сирийн талаар тогтоол батлахыг АНУ, Их Британ, Франц улсууд шаардаж байна. Сирийн дэглэмийг мөртэй нь зэрэгцүүлэн цавчиж болохгүй гэж үзэж байгаа тул ОУ энэ хандлагыг нэг бус удаа эсэргүүцэж байсан юм. Хэрвээ ингэхгүй бол геополитикийн урьдчилан харахын аргагүй уршиг үүснэ. Тэгэхлээр ганхуулах хандлагыг сонгож авсан бололтой. Ойрхи Дорнодод язгууртны цорын ганц дэглэмтэй Сири улс хоолой дээр нь тээгэлсэн яс шиг байгаа Саудын Арав, Катар улсууд энэ хандлагын өмгөөлөгчид нь юм.

Өнөөдөр НҮБ-ын АЗ дээр сирийн талаарх хоёр төсөл байна. Нэгийг нь ОУ, нөгөөг нь АНУ, Их Британи, Герман, Франц улсууд санаачилсан юм. Ирэх долоо хоногт талуудын дипломат хатуу ширүүн тулаан болох гэж байна. Сирийн эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолыг дэмжихгүй гэж ОУ мэдэгдээд байна. Барууныхан энэ тогтоолыг батлуулхыг оролдож байгаа юм. Харин Хятад улс оросын байр суурийг хуваалцаж байна. Ливийн хувилбарыг Сири улсад хэрэгжүүлэх боломжийг нээсэн тогтоолыг батлуулах гэсэн Барууныхныг ОУ хазраалаж чадсан юм. Хэрвээ Сири улс дахь НҮБ-ын ажиглагчдын бүлгийн үйл ажиллагааг зогсоовол энэ үйл явдал болж мэдэх юм. Тэдний мандатын хугацаа 7-р сарын 21-нд дуусах бөгөөд ОУ хугацааг нь сунгахын төлөө байгаа юм.

Сири улс дахь ажиглагчдын мандатын хугацааг сунгах тогтоолыг хэлэлцвэл харилцан буулт хийхэд бэлэн байна гэж НҮБ-ын дэргэдэх ОУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин мэдэгдсэн байна. Үүнээс гадна Москвагийн алхаж болохгүй “улаан шугам” байгаа юм. Энэ нь мөргөлдөөнд оролцож байгаа нэг тал буюу Сири улсын засгийн газрын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ юм. Барууныхны төсөл яг ийм хандлага дээр үндэслэсэн юм гэж улс төр судлаач Аджар Куртов тэмдэглээд: «Тогтоолын төсөлд Башар Асадыг үг дуугүй буулгах гэсэн оролдлогоо барууныхан орхиогүй байгаа юм. Нэг тал нь нэг талыг барьсан дэмжлэг хүлээж, нөгөө талын санал бодлыг хөсөр хаяж байна. Босогчдын цаана гадны хүч байгааг гэрчилсэн баримтууд хангалттай байгаа. Энэ гадны хүч харамсалтай нь цус урсгалтыг зогсоохыг огтхон ч хүсэхгүй байгаа юм. Харин тэд НҮБ-ыг тойрон гарч зэр зэвсэг нийлүүлсээр байгаа юм» гэж тэр ярилаа.

НҮБ-ын АЗ-ийн Сири улсын талаарх шинэ хуралдаан эхлэхийн өмнөхөн НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан 7-р сарын 16-17-нд Москвад хүрэлцэн ирнэ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Кофи Аннантай бүх сирийн асуудал болон энэ хямралыг шийдвэрлэх оросын хандлагыг хэлэлцэх болно.