Аланья хотын Озкаймак Селект зочид буудалд өвдөж бямба гаригт түргэн тусламж дуудсан оросын жуулчид өнөөдөр эмнэлэгэээс гарсан байна. ОХУ-ын Ерөнхий консулын газар энэ тухай мэдээлжээ. Энэ зочид буудалд байсан оросын 20 гаруй жуулчид хоолны хордлого авсан нь бямба гаригийн өглөө эрт тодорхой болсон юм. Аланьяд нэмэх 50 хэм хүрч байгаа нь гастроэнтерит өвчин гарах учир шалтгаан болсон байна. Энэ өндөр температурт тохиромжгүй хоол, унд хэрэглэсэн бололтой. Тус буудлын ерөнхий менежер, даатгалын компаниудын төлөөлөгчид болон жуулчид дуудаж үзүүлсэн буудлын болон эмнэлэгийн эмч нар оролцсон зөвлөлгөөн болсон байна. Усны шинжилгээ авч байдлыг хатуу хянаж байх шийдвэр гаргасан байна. Одоогийн байдлаар дахин эмнэлэгийн тусламж авах дуудлага өгөөгүй байна гэж консулын газрын мэдээлэд тэмдэглэсэн байна.