АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлалыг эсэргүүцсэн 3500 орчим хүний жагсаал Египет улсад болж байна. Энэ жагсаал өндөр хэмжээний зочин байрласан зочид буудлын ойролцоо Каирын төв хэсэгт болж байна. Энэ буудлыг цэргийнхэн бүрэн бүсэлсэн ба хөдөлгөөнийг хаажээ. Энэ цуглаан жагсаалд оролцогчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнөөс нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдсон Мухаммед Мурси болон энэ лалын хөдлөгөөний эсрэг уриа хашгарч байна. Хэдхэн цагын өмнө Клинтон египетийн шинэ ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийсэн байна. Тус улсын ардчилсан өөрчлөлтийн явцыг АНУ дэмжиж байна гэж тэрээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Өнөөдөр Клинтон, Египетийн ЗХ-ний Дээд зөвлөлийн тэргүүн, маршал Хусейн Тантавитай уулзах ёстой. Дараа нь тэрээр Александрии хотод АНУ-ын ерөнхий консулын газар нээх ёслолд оролцоно. Төрийн нарийн бичгийн дарга Египет улсад хийх айлчлалаа дуусаад Израиль улсад ирэх юм байна.