Эрдэмтэд хоёр гаригийн хооронд хуримтлагдсан харанхуй материэр бүрдсэн “гүүр” байгааг нотлох баталгааг анх удаагаа гарган авлаа. Ихэнхи эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү холбоос нь од, гаригсийн ердийн харагдахуйц бодит материйг өөртөө барьж байдаг ертөнцийн “араг ясны” агуу их сүлжээний нэг хэсэг байж мэдэх юм.

Хэдэн арван жилийн өмнөөс эрдэмтэд гариг дэлхийн эргэлддэг шинжид анхаарлаа хандуулахдаа харанхуй материйн хосгүй үзэгдлийн тухай ярьж эхэлсэн. Нарны аймгийн гаригуудыг төвөөс холдуулснаар хурд саардаг шиг, оддын хурд саарсангүй. Энэ нь гаригийн бүхий л хавтгайд нууцлаг их масс тарсан байгааг гэрчилж байна. Энэ тухай Москвагийн их сургуулийн дэргэдэх Штернбергийн нэрэмжит одон орон судлалын хүрээлэнгийн астрофизикч Владимир Сурдин ингэж ярьлаа. Энд жирийн бодисуудаас гадна дэлхийн татах хүчтэй ямар нэгэн бодис байгаа нь илт байна. Бид үүнийг түүнд од, гаригууд татагдаж буйгаар нь мэдэрдэг. Гэхдээ эдгээр нь үл харагдана. Тиймээс “харанхуй” гэж нэрлэсэн. Энэхүү бодисууд татах хүч төдий л, өөрийгөө өөр ямар нэгэн байдлаар илэрхийлдэггүй, бас гэрэлтэдгүй. Эрт цагт Ертөнцийн хувьслын үед эдгээр бодис түүний бүтцийг бий болгожээ. Харин хожим нь түүн рүү сувд, шүр мэт олон од, гаригууд хэлхэлдэх болсон. Өмнө нь бид олноороо байгаа харанхуй бодисуудыг мэдэрдэг байсан. Жишээ нь, гаригууд цугларахад. Гэхдээ энэ нь огторгуйг тэр чигээр нь нэвтэлж байна гэдгийг олон жилийн турш нотлож чадааагүй.

Бараан бодисуудын бөөгнөрөлүүд яг л линз мэт байдаг, тэд ойртох үедээ алсын объектуудаас тэднийг нэвтлэн ирэх гэрлийн хэсгүүдийг ойлгодог байна. Тиймээс дэлхийгээс ажиглагч үүний гажуудсан дүрсийг хүлээн авдаг.Энэхүү үзэгдэлийг эрдэмтэд “таталтын линзжүүлэлт” гэж нэрлэжээ. Энэ нь харанхуй материас нарийхан гүүр гаргаж авахад нь тус болжээ.

Мюнхены Йорг Дитрих хоёр гаригийн хоорондын хуримтлаллын орон зайг судлан шинжлээд Кита нь Дэлхийгээс 2,7 тэрбум гэрлийн жилийн зайд байгааг тогтоожээ. Хоорондын зай нь арын хэсгийн 40 мянган гаригийн дүрсийг гажуудуулжээ. Үүнд одод, гариг хоорондын хий болон тоос нь 19 % илүүгүй байв. Ингэхлээр бусад 18 % нь харанхуй матери байх бөгөөд гэрлийн ийм хүчтэй гажигдал нь тайлбаргүй юм. Эрдэмтдэд гаригуудын бөөгнөрөл маш ач тустай зүйл болжээ. Тэдний дундах “гүүрийг” эх дэлхийгээс ажиглагчийн шугамыг дагуулан эргүүлсний улмаас гэрлийн хугаралт олондахин хүчтэй болсон. Харанхуй бодисуудын бүтэц загасны торыг санагдуулж байна, ингэхдээ хавтгайг бус, харин орон зайг тэр чигээр нь дүүргэх гурван хэмжээстийг. Загасны торонд, утас нийлж байгаа газар, зангилсан нь мэдэгдэдэг, харин тэднийг нийлүүлж байгаа утаснууд үл харагдана.

“Оросын дуу хоолой” радиогийн ярилцагчийн үзэж байгаагаар, энэхүү нээлт нь сансрын моделийн стандартыг батлан харуулах бөгөөд харанхуй матери нь Сансрын хөгжлийн тухай нийтлэг төсөөлөлд чухал үүрэг гүйцтгэнэ. Түүнчлэн, энэхүү бодисуудыг гэрчлэх найдвартай нотлох баримт ч бий юм. Үүнд үл итгэгчид эдгээр үзэгдэлүүдийг өөр аргаар тайлбарлах гэж оролдох нь мэдээж юм. Харин харанхуй матери нь физикчдийг түүний бүх төрлүүд болон хэсгүүдийг лабораторт судлаж дуустал таамаг хэвээр байх нь. Тэдгээрийн төрлүүдэд шинжлэх ухаанд аль хэдийнэ танил болсон нейтриног оруулах нь зүйтэй юм.