ОУСС-д очих шинэ багынхантай “Союз ТМА-05М” хөлөг “Союз-ФГ” пуужин тээгчээс салж завсарын тойрог замд орсон байна. Роскосмос компанийн төлөөлөгч энэ тухай РИА Новости агентлагт мэдэгджээ. “Союз ТМА-05М” хөлөг 7-р сарын 17-нд москвагийн цагаар 8 цаг 52 минутад ОУСС-тай автомат горимоор залгагдах ёстой юм. Роскосмосын сансарын нисгэгч Юрий Малченко, НАСА-гийн одон орон судлаач Санита Уилльямс, японы JAXA агентлагын одон орон судлаач Акихико Хошиде нарын бүрэлдхүүнтэй шинэ баг ОУСС-д дээр 30 гаруй эрдэм шинжилгээний туршилт хийх юм. Энэ багынхан хэд хэдэн ачааны хөлөг хүлээн авч ачаа буулгаж, ачих юм. Жишээ нь, ОУСС-д японы тээврийн хөлөг таван бяцхан хиймэл дагуулыг хүргэх ба эдгээрийг сансарын нисэгчид японы манипуляторын тусламжтайгаар сансарт тавих юм.

Гэрэл зураг