Сирийн Треймси хотод бямба гаригт хүрэлцэн ирсэн НҮБ-ын ажиглагчид чухам хэдэн хүн алагдсныг мэдэхгүй байна. Энэ сууринд өнөөдөр эргэж ирэхээр болжээ. Энэ тухай Рейтер агентлаг уламжилсан байна. Ажиглагчдын ярьснаар тэд шатаасан сургууль, эвдэрсэн хэд хэдэн байшинд очсон байна, тэнд их хэмжээний цус асгарсныг бодоход Сири улсын засгийн газрын цэрэг Треймси хотод армиас оргогчид болон дайнчдын орогнож байсан байшинг дайрсан бололтой гэсэн дүгнэлт хийжээ.Армийн анги нэгтгэлүүд их буу, гранат харвагч хэрэглэсэн бололтой гэж НҮБ-ын ажилтнууд мэдэгдсэн байна. Хама мужийн Треймси хотод алан хядагчид дайрсны улмаас 50 гаруй хүн амь насаа алдсан байна гэж баасан гаригт сирийн мэдээлэлийн улсын САНА агентлаг мэдээлсэн юм. Треймсит хотыг засгийн газрын цэргүүд буудснаас болж 100-200-н энгийн иргэд амь насаа алдсан гэж сирийн сөрөг хүчний янз бүрийн байгууллагуудын төлөөлөгчид мэдээлсэн байна. Треймсит алагдсан хүмүүсийн ихэнх нь засгийн газрын эсрэг зэвсэглэсэн бүлэглэлүүдийн дайнчид байсан гэдгийг сирийн сөрөг хүчний Сирийн чөлөөт арми гэгч хүлээн зөвшөөрсөн гэж Франс Пресс агентлаг урьд нь мэдээлсэн юм. Тремес хотод явуулсан тусгай ажиллагааны явцад нэг ч энгийн номхон иргэн амь насаа алдаагүй гэж сирийн цэргийнхэн өөрийн зүгээс мэдээлсэн байна.