Өнөө өглөө Афганистаны Саманган мужид афганы парламентчийн охины хуримын үер гарсан халдлагад нилээд хэдэн улс төрч болон хүчний байгууллагын удирдагчид алагджээ. Мэдээлж буйгаар Айбак хотын “Очир эрдэнийн ордон” зочид буудлын хуримын танхимд амиа золиослогч өөрийгөө дэлбэлжээ. Уг дэлбэрэлт Самангани парламетын гишүүн хаалганы дэргэд зочдыг хүлээж авч байх тэр үед гарчээ. Эмгэнэлт явдалд нийт 22 хүн нас барж, 40 гаруй хүн шархаджээ.