ТУХН,ЕХ ба АНУ-тай харилцах харилцаа Оросын гадаад бодлогын үндсэн чиглэл гэж ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт оросын элчин сайд нарыг хүлэн авч уулзах үеэрээ мэдэгдэв. Уулзалтад оролцогчид Европын эдийн засгийн хямрал, Ойрхи Дорнодын байдал, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал зэрэг асуудлыг хөндөв.

Одоо евро бүст болж байгаа үйл явдлууд бол шийдвэрлээгүй асуудлуудын зөвхөн нэг хэсэг юм гэж ерөнхийлегч үзэж байна. Европын валютын тогтворгүй байдал Өрнөд эдийн засгийн талаар тэргүүлэхээ больж, олон улсын бодлогод хүчийг ахин хуваарьлахад хүргэж мэдэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Харин Европ тэргүүлэх байраа алдах гээгүй. Иймээс зарим улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлон үр нөлөөгөө хэвээр хадгалахыг оролдож байна гэж Оросын ерөнхийлөгч мэдэгдээд

«Энэ нь хүмүүнлэгийн ажиллагаа гэгчээр болон «пуужин-бөмбөгийн» ардчилалын экспорт, дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох явдлаар илэрч байна. Хойд Африк, Ойрхи Дорнодод шинэтгэлийн үйл явц зөрчилтэй, тэнцүү бус явагдаж байгааг бид харж байна. Ливийн эмгэнэлт хэрэг явдлыг ч мартаагүй. Ийм хувилбарыг өөр улс жишээ нь Сирид давтаж үл болох нь дамжиггүй» гэв.

Сирийн байдал олон улсын хамгийн хурц асуудлын нэг болсон. Нэг талаас Кофи Аннаны төлөвлөгөөг тал бүрээр дэмжиж байна. Нөгөө талаас бүс нутгийн түгшүүртэй байдлыг гааруулж, сөрөг хүчнийг зэвсэглэн санхүүжүүлж байна. Сирийн өнөөгийн засгийн газрыг эсэргүүцэгчид хөрш Түрк улсад удаа дараа уулзсан юм. ОХУ-аас Анкарад суугаа элчин сайд Владимир Ивановскийн хэлснээр ил шууд сөргөлдөөн ямар хор уршигтай болохыг Түрк улс ойлгож байна.

«Сирийн сөрөг хүчин Түркийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж, эхлээд Анталид дараа нь Стамбулд их хурлаа хийснийг бид ажигласан. Хожим дүрвэгчдийн лагерийг байгуулав. Одоо юм бүхэн өөр хүрээтэй болсон. Дүрвэгчид Түркийг дайран орох нь адгийн муу хувилбар гэж Түрк үүнтэй холбогдуулан мэдэгдэж байна» гэж элчин сайд Владимир Ивановский хэллээ.

Олон улсын ба бүс нутгийн олон асуудлын шийдвэр ОХУ, АНУ зэрэг дэлхийн цөмийн зэвсэгтэй томоохон хоёр гүрэн улсаас ихээхэн шалтгаалж байна. АНУ-тай хамтран ажиллах нь харилцан ашигтай хэмээн Путин үзэж байна. Санал зөрөлдөөн ба сонгуулийн өмнө хийж буй зарим мэдэгдлийг дэгсдүүлэхгүй байхыг Оросын төрийн тэргүүн уриалав.

ЕХ бол Орос улсын стратегийн ба худалдааны бас нэг гол түнш юм. Визгүй дэглэмд шилжвэл талууд улс төр, эдийн засгийн хаилцааны шинэ түвшинд гарна гэж Владимир Путин үзэж байна. Орос улс үүнд бэлэн байна. Ерөнхийлөгчийн хэлснээр европын бизнес эрхлэгчид визгүй дэглэм тогтооно гэдэгт бас найдаж байна. 2014 оны Сочийн Олимпийн наадам гэхэд визгүй дэглэм тогтоож болзошгүй гэж төрийн тэргүүн үзэж байна.

Орос улс интеграцийн өөр үйл явц - Орос, Белорус, Казахстаны гаалийн холбооны хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Евразийн эдийн засгийн орон зайг нээх нь дараачийн алхам юм. Өрнөдийн түншүүд хуучин ЗХУ-ын орон зайд бий болсон шинэ үзэгдлийг тоомсорлохгуй байж чадахгүй. ТУХН бол ОХУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэл хэмээн оросын дипломат ажилтнууд үзэж байна.

Ази Номхон далайн бүс нутаг бол манай орны гадаад бодлогын бас нэг урьтлал юм. Энэтхэг, Хятад гэх мэт орнуудын эрчимтэй хөгжил улс төр, эдийн засгийн шинэ төв болохыг эрмэлзэх боломж АНДБН-т олгож байна.

Хилийн чанадад Оросын нааштай дүр төрхийг төлөвшүүлэх нь дипломат ажилтнуудын ажлын чухал чиглэл юм. Ерөнхийлөгчийн хэлснээр дипломат ажилтнууд олон улсын амьдралд илүү идэвхтэй оролцвол зохино. Оросын байр суурийг «зөөлөн хүчээр» хамгаалах хэрэгтэй.

Шинэ маягийн дипломат үйл ажиллагаанд шилжих уриа төрийн тэргүүний элчин сайд нартай хийсэн уулзалтаас хийх гол дүгнэлт боллоо. Орос улс биеэ даасан гадаад бодлого явуулах боловч олон улсын үйл явцад нэгдэх зорилго тавина. Орос улсын ашиг сонирхолыг шууд хамарсан байдалд илүү идэвхтэй нөлөөлөхийг Путин дипломат ажилтнуудад уриаллаа. Дипломат хэрэгсэл «давшингүй оновчтой прагматик нь уян хатан» байх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.