Оросын эстрадын залуу дуучдад зориулсан «Оросын дуу хоолой» радиогийн хөгжмийн нэвтрүүлгийг та бүхний анхааралд толилуулая.Өнөөдөр та бухэн «Премьер министр» хамтлагийн уран бүтээлтэй танилцана. Сонсогч олны анхаарлыг агшин зуур татаж мэдэх авьяаслаг залуучууд түүний бүрэлдэхүүнд оржээ.

«Премьер министр» хамтлаг өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг «Зун цагийн 2 тасалбар» бүжиглэн дуулах дуугаар нээж байна. (Дуу)

«Премьер министр» бол үнэхээр интернационалч хамтлаг юм. Хоёр украин, хоёр орос залуу ба Монголын төлөөлөгч бүрэлдэхүүнд нь байна. Б.Амархүү монгол байсан ч Орост төрж өсчээ. Ээж аав нь Буриадын нийслэл Улаан Үдэд суужээ. Амархүүгийн аав циркийн мэргэшлийн жүжигчин, найруулагч юм.

Урьд «Байкал» буриадын улсын дуу бүжгийн театарт ажиллаж, дуулж, бүжиглэж байсан. Оросын шоу-бизнесийн хүрээнд нэрд гарсан хамтлагийн гоцлон дуулагч болно гэж хэзээ ч бодоогүй гэж Б.Амархүү нэгэн ярилцлагдаа өгүүлжээ. «Ардын жүжигчин» оросын телевизийн төсөлд оролцож түрүүлсэн Амархүү романтик залуу юм. «Сайхан хүүхнүүд ямар олон юм бэ» дуу төслийн дуртай дуу болжээ. (Дуу)

«Премьер министр» мэт олны мэдэх бренд дуучныг тэр даруй од болгодог хэмээн хэн нэгэн үзэж байх. Гэвч дуучид тэгж бодохгүй байна. Хичээнгүйлэн ажиллаж бартаат замыг давж нэр алдартай болдог. Хамтлаг оросын ба олон улсын эстрадын дуу хөгжмийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байна. Тэд янз бүрийн концерт, баярын шоуд олонтаа оролцож дуулцгааж байна. Сүүлчийн дискээ «Мы так хотели» гэж нэрлэсэн байна. Энэ дискийн «Тэнгэрийн араншин» дуу хамтлагийн нэг ёсны нэрийн хуудас боллоо. Оросын «Премьер министр» чуулганд зориулсан хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд энэ дууг сонсоно уу. (Дуу)