Гурван өдөр дараалан аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдсэн японы баруун-өмнөд бүс нутгийн бараг 240 мянган оршин суугч өнөөдөр арга буюу гэр орноо орхин явж байна. Гай гамшигт 20 хүн эндсэн тухай Франс Пресс агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдэгдлийг үндэслэн уламжлав. Өнөөдөр японы баруун-өмнөд Кюсю арал ахин үер, нуралтад нэрвэгдэж болзошгүй гэж японы цаг уур судлаачид анхааруулав.Өнөөдөр энэ аралд усны түвшин цаг дутам 11 см-ээр дээшилж байна. Арлын хойд хэсгээс 240 мянган хүнийг нүүлгэж байна. Тэд сургууль ба олон нийтийн байгууллагуудын байшингуудад шилжин суух юм.

Гэрэл зураг