Өнөөдөр Франц улс үндэсний гол баяраа-Бастили цайзыг эзлэн авсны өдрийг тэмдэглэж байна. Бастилийг эзлэсэн явдал Францын их хувьсгалын эхлэл болжээ. 1789 оны 7-р сарын 14-нд парисын оршин суугчид вангийн дарангуйлан захирах дэглэмийн нэг ёсны бэлгэ тэмдэг болсон Бастили шорон-цайзыг дайран эзлэжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин үндэсний баярыг тохиолдуулан Францын ерөнхийлөгч Франсуа Олландад баяр хүргэв. Путин мэндчилгээ дэвшүүлсэн цахилгаан утсандаа орос-францын найрамдал, стратегийн түншлэлийг өндөр үнэлжээ. Путин саяхан Парист Олландтой хийсэн уулзалтынхаа үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тухайлбал эрчим хүч, тээвэр, нисэх онгоцны аж үйлдвэр зэрэг салбарт хамтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөв нээгдснийг Оросын ерөнхийлөгч тэмдэглэжээ. Тэрээр Орос улсад албан ёсны айлчлал хийхийг Францын ерөнхийлөгчийг ахин урив.