Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны долоо хоног болон гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар ба яриа хэлэлцээ хийж байгаа түншүүдийн цуврал уулзалт хамтрасан албан мэдээ гаргалгүй Камбожийн нийслэл Пномпеньд дуусав. Энэ нь байгууллагын 45 жилийн түүхэнд гарсан  анхны тохиолдол билээ. Холбооны гишүүн ба «хөрш улсын» хоорондын санал зөрөлдөөнөөс болж хамтарсан албан мэдээ гаргаж чадаагүй гэж Камбожийн ГХЯ мэдэгдэв. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны яриа хэлэлцээний түнш Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудаас болж Филиппин Вьетнамтай санал зөрсэн явдал албан мэдээг боловсруулахад саад учруулсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хятад маргаантай нутаг дэвсгэрийн асуудлаар байр сууриа удаа дараа мэдэгдсэн. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал бол олон талт уулзалтаар авч үзэх сэдэв биш хэмээн Бээжин үзэж байна.Эдгээр асуудлыг Хятад ба санал зөрсөн өөр улсын хоёр талын хэлэлцээ хийх замаар шийдвэрлэвэл зохино.Ройтер агентлагийн мэдээлснээр өчигдөр хятадын байр суурь өөрчлөгдсэнгүй. Филиппиний төлөөлөгчид Вьетнамын дэмжлэгээр саяхан Хятад, Филиппиний Тэнгисийн цэргийн хүчний онгоцууд маргаан үүсгэсэн Скарборо усан доорхи хадны орчимд сөргөлдөснийг буруушаах зүйл албан мэдээнд оруулахыг шаарджээ.