«Ёохорын шөнө» наадам Улаан Үдэд 5 дахь удаагаа нээгдлээ. Энэ оны наадамд оролцогчид 10 мянган суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд уран чадвараа анх удаа үзүүлнэ. «Нүүдэлчний дуу хоолой» угсаатны хөгжмийн олон улсын наадам, «Евразийн аялгуу хөгжим» ардын зэмсгийн найрал хөгжмийн наадам энэ өдрүүдэд Улаан Үдэд бас явагдаж байна. Түүнээс гадна дэлхийн Өвлийн өвгөд Байгал дээр уулзана. «Ёохорын шөнө» наадам Буриадын соёлын амьдралын яруу сайхан үйл явдлын нэг билээ. Орон нутгийн оршин суугчид ардын бүжгийн соёлыг сэргээж байгаад сэтгэл ханамжтай байна. Үндэсний өвермөц үзвэр жуулчдын сонирхолыг татаж байна.