Сүүлийн долоо хоногт хятадын зүүн Шаньдун мужийн 3 сая гаруй хүн аадар бороонд нэрвэгдэж, 4 хүн амь үрэгджээ. Усанд авахуулах аюул тулгарсан нутгаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэсэн тухай « Синьхуа» агентлаг мэдээлэв. Аадар бороо, хүчтэй салхи тариалан, ус барилга байшингууд ба тэжээвэр малыг устгав. Мужид 1,5 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учрав. Хятадын засгийн газраас аврагчид ба майхан, хөнжил, ундны  ус,эн тэргүүний хэрэгцээт барааг гамшигт нэрвэгдсэн мужид явуулав.