Тувад «Устуу-Хүрээ» буддын сүмийг сэлбэн шинэчилж дуусч байна. Тэр 1905-1907 онд барьсан сүмтэй яг адилхан болно. Тува гаралтай Москва мужийн засаг дарга Сергей Шойгу өчигдөр тийшээ очлоо. Одоо ханын зураг зурах, шавааслах ажил ид явагдаж байна. Сергей Шойгугийн хэлснээр хожим энд сургууль, түвдийн эмнэлгийн төв зэрэг барилга байгууламж бий болох юм. «Устуу-Хүрээ» сүм Тувагийн оршин суугчдыг нэгтгэх шашны жинхэнэ төв болно гэж тэрээр онцлов. Сүмийн шинэ байшинг 2008 онд Шойгугийн санаачилгаар барьж эхлэсэн юм. Тэрээр Москва болон мужийн анд нөхдөө сүм барих хөрөнгө цуглуулахад хамруулав. 1937 онд шашинг шахан хавчиж байсан үед сүмийг эвдэн нурааж, лам нары нь буудан хөнөөсэн билээ.