Алсын сансрыг судлах «Спектр-Р» сансрын багаж газар дээрх дуран авайнуудтай хамт ажиллаж, алсын галактикын газрын зургийг зохиосон тухай Оросын сансрын агентлаг ба Лавочкины нэрэмжит Үйлвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Галактикын цөмийн газрын зураг зохиох туршилтыг анх удаа хийжээ. Европын РСДБ - сүлжээний дуран авайнууд, оросын «Квазар-КВО» систем түүнчлэн Украйн, Японы одон орны оргилууд мөн үйл ажиллагаанд оролцов. Оросын тойрог замын дуран авай гайхамшигт үр дүнд хүрснийг Оросын сансрын агентлагийн хэвлэлийн албанаас тэмдэглэжээ. Түүний тусламжтайгаар зохиосон галактикын цөмийн газрын зураг Хааблын нэрэмжит америкийн сансрын дуран авайгаас хэд зуу дахин тод томруун байна.