Маргааш оросын Юрий Маленченко, америкийн Сунита Уильямс, японы Акихико Хисидэ нар «Союз ТМА-05М» сансрын хөлөг дээр гарна. Өчигдөр Байконурт Улсын комисс ОУСС руу явах багийн ийм бүрэлдэхүүнийг батлав. Роман Романенко, Крис Хадфилд, Томас Машберн нар орлох багийн бүрэлдэхүүнд орсон. Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн дарга Сергей Крикалёвын улсын комиссын хуралдаан дээр мэдээлсэнчилэн багийн гишүүд нислэгийнхээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн. Сансрын хөлгийг хөөргөх едер 7-р сарын 15-нд «Союз-Апполон» зөвлөлт-америкийн хамтрасан нислэгийн 37 жилийн ойг тэмдэглэхийг НАСА агентлагийн ОУСС-ын хөтөлбөрийн захирал Майкл Саффредини дурдав. Энэ нь бэлгэ тэмдэг болсон үйл явдал гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.