НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны энхийг эрхэмлэгч үйл ажиллагаанаас татгалзах тухай сирийн сөрөг хүчний уриа зүйд нийцэхгүй байна. Учир нь сөрөг хүчин цуст ажиллагаанд хамаатай гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн тэргүүн орлогч Александр Панкин мэдэгдэв. Сирийн сөрөг хүчний бага хурлын албан ёсны баримт бичгүүдэд «засгийн газрыг хүчээр түлхэн унагах» зорилго тавьсныг тэрээр дурджээ. Аннаны үйл ажиллагаа үнэхээр олон этгээдийн төлөвлөгөөнд саад болсон. Юу гэвэл тэрээр «шийтгэх, албадах, өшөө хонзон авах арга хэмжээ авалгүй асуудлыг улс төр-дипломат арга замаар зохицуулах» төлөвлөгөөг санаачлав. Сирид НҮБ-ын ажиглдагчдын үйл ажиллагаанд саад учруулж байгааг Панкин онцлов. Сири улсаас гарч явахыг олон ажиглагчаас шаардсан. Тэгэхдээ сирийн оршин суугчид биш өөр этгээдүүд ийнхүү сүрдүүлж байна гэж оросын дипломат ажилтан тэмдэглэв. «АЗ-д сирийн асуудлаар чухал хэлэлцүүлэг явуулахын өмнөхөн аймшигт цуст ажиллагаа явуулж дадсан. Хүч хэрэглэх ажиллагааг тодорхой улс орон, хүчин өөгшүүлэн чиглүүлж дэмжиж байна.Зарим нь ийм ажиллагаа явуулж байгаагаа нуух ч үгүй байна гэж Панкин мэдэгджээ.