Сирийн Хама мужийн Треймса сууринд энгийн номхон оршин суугчид биш террористууд л амь үрэгдсэн гэж сирийн армийн төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээллээ. Пүрэв гаригт энэ суурин орчимд террорын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаа явуулсан тухай тэрээр мэдээлэв. Армийн төлөөлөгчийн хэлснээр энгийн хүмүүс хэлмэгдээгүй. Маш олон террристыг хөнөөсөн юм. Ажиллагааны үеэр олон арван хүнийг баривчилж, их хэмжээний зэр зэвсэг, баримт бичгийг хураасан гэж тэр өгүүлэв. Түркийн иргэний үнэмлэхүүд эдгээр баримт бичгийн дотор байна гэж сирийн армийн төлөөлөгч тэмдэглэв. Урьд нь террористуудын хулгайлж хөнөөсөн хүмүүсийн шарилуудыг сууринд илрүүлжээ. Сөрөг Сирийн чөлөөт армийн хэдэн арван хэт даврагч Треймса сууринд амь үрэгдсэн 150 гаруй хүний дотор байна гэж үүний өмнө Сирийн хүний эрхийн ажиглагчдын зөвлөл мэдээлсэн билээ.