Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун АЗ-д хандан сирийн асуудлаар тодорхой шийдвэр гаргахыг уриалаад азгүй явдал цуст ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хор уршигтай болохыг анхааруулав. Тэрээр НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны нэгэн адил сирийн Треймса сууринд аллага хядлага үйлдсэнийг буруушаав. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр тэнд 150 гаруй хүн амь үрэгджээ. Треймса сууринд хүнд зэвсэг хэрэглэсэн нь сирийн засгийн газраас авсан ийм зэвсэг хот сууринд хэрэглэхээс татгалзах үүргийг зөрчсэн хэрэг гэж Бан Ги Мун АЗ-д хандан мэдэгджээ. Сирийн ерөнхийлөгч Асад 4-р сард Аннаны санал болгосон байдлыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг биелүүлэх нь эргэлзээтэй гэж тэрээр хэллээ.

АЗ-ийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах нь өөрсдөд нь хор уршигтай болж мэдэхийг Сирийн эрх баригч дэглэмд мэдүүлэх хэрэгтэй гэж үүний өмнө Кофи Аннан мэдэгдсэн билээ. Сирийн эрх баригчид энгийн номхон оршин суугчдыг санаатайгаар хөнөөсэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон зэмлэв. ОХУ-ын ГХЯ сирийн Треймса сууринд энгийн хүмүүсийг алсныг буруушаагаад хэрэг явдлыг мөрдөн байцаахыг шаардав.

Өрнөдийн орнууд Дамаскын эсрэг хориг бүхий тогтоол гаргахыг НҮБ-аас шаардаж байна. АНУ, Франц, Их Британи, Герман улсуудаас санаачилсан НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөл 10 өдрийн дотор хүнд зэвсэг хэрэглэхээ зогсоохыг сирийн эрх баригчдаас шаардаж байна. Мөн тогтоолын төслийн эл болзолыг биелүүлэхгүй бол Сирийн эсрэг хориг тогтоохыг өрнөдийн орнууд шаардав. Орос улс ийм хориг бүхий тогтоолын төслийг дэмжихгүйгээ мэдүүлжээ.