Сирид НҮБ-ын ажиглагчид Тарамсех суурингийн энгийн 200 гаруй оршин суугч амь үрэгдсэн тухай мэдээллийг хянан шалгахад бэлэн байна. Гэвч тэд гал зогсоосон нөхцөлд л шалгах юм. Өчигдөр орой сирийн Хама мужийн Тарамсех сууринд 200 гаруй хүн гол төлөв энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн тухай сирийн сөрөг хүчин мэдээлжээ. Цэргийн албан хаагчид биш террористууд л сууринд халдсан гэж сирийн удирдлагаас батлан илэрхийлэв.