Сирийн засгийн газрын цэрэг Түрк, Ливан хоёр улсаас нэвтрэсэн хэт даврагсадыг хөөн зайлуулж байна.Эрх баригчдын цэрэг Треймсийн энгийн номхон оршин суугчдыг хөнөөсэн гэж сөрөг хүчин үзэж байна. Сирид явуулж буй байлдааны ажиллагааны тухай сүүлчийн мэдээлэл ийм агуулгатай байна.

Өчигдөр засгийн газрын хүчин Түрк, Ливан хоёр улсаас улс оронд нь нэвтрэсэн зэвсэгт этгээдүүдийн замыг хаав. Дамаскаас 320 км зайтай орших Латакия тэнгисийн боомтоос холгүй хил орчимд байлдааны явцад олон террористыг устгасан гэж эрх баригчид мэдээлжээ. Бусад нь түркийн нутаг дэвсгэрт буцаж нуугдав.

Ливанаас Сирид нэвтрэхийг оролдсон хөлсний этгээдүүдийн өөр нэгэн отрядыг Хомс хотоос 30 км зайтай зогсоожээ. Олон хөлсний этгээдийг устгав. Үлдсэн хэсэг нь ухражээ. Түүнээс гадна Хомст зэвсэг, байлдааны хэрэгсэл нууцаар тээвэрлэж байсан хоёр хөнгөн оногоцыг устгажээ.

Самуун дэгдээсэн Хама мужийн Треймсид цуст ажиллагаа явагдав. Тэнд 250 гаруй хүн хэлмэгдсэн тухай сөрөг хүчин ба хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Гэвч хичнэн хүн амь үрэгдснийг бие даасан эх сурвалж лавлан тодруулж чадахгүй байна. Босогчдын мэдээлснээр эхлээд цэрэг сууринг буудсан.Дараа нь засгийн газрын төлөөний цэрэгжүүлсэн бүлгүүд орсон юм. Тэд ерөнхийлөгч Башар Асадын бодлогыг эсэргүүцэгчдийг устгасан гэж сөрөг хүчин мэдээлэв. Харин зэвсэгт террористууд л Треймсийн оршин суугчдынг алсан гэж улсын телевизээр мэдээллээ. Аюулгүй байдлын албаны гурван ажилтан террористуудтай байлдаж амь үрэгджээ.

Сирийн армийн цэргийн албан хаагчид химийн зэвсэг агуулахаас авч байна гэсэн мэдээллүүд ч зөрчилтэй байна. Өнөөдөр энэ тухай «Уолл-стрит жорнел» америкийн сонинд бичжээ. Дамаск химийн зэвсэг самуун дэгдээгчид ба энгийн оршин суугчдын эсрэг хэрэглэж мэднэ гэж америкийн түшмэд үзэж байна. Эдгээр зэвсгийг дотоодын дайснуудаас найдвартай далдлахыг Башар Асад ородсон байж магадгүй. Мөн өрнөдийн орнуудаас зэвсэг чухам хаана хадгалсныг нуухыг оролдсон гэх мэт хувилбар тархав.

Ямар байсан ч сирийн хямралыг шатлан өргөжүүлж байгаа нь химийн зэвсэг тархах аюулыг үүсгэв. Түүнчлэн ливийн хувилбар гэгчийг Сирид давтах аюул учирлаа. Ийнхүү оролдохоос сэрэмжлэхийг өчигдөр Москва өрнөдийн орнуудад уриалав. НҮБ-ын ажиглагчдыг Сириэс гаргавал ийм ажиллагаа гаарах юм. Ажиглагчдын мандатын хугацаа 7-р сарын 21-нд дуусана. Орос хугацааг сунгахын төлөө байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Ирина Звягельская тэмдэглэн хэлээд

«Орос улс олон улсын ажиглагчдыг тэнд цаашид ажилуулахын төлөө байна. Ажиглагчид тогтоон барих нөлөө үзүүлж чадахгүй боловч объектив мэдээлэл олгох юм. Сири улсад үнэн хэрэг дээр юу болж байгааг мэдэхэд хэцүү. Ямар нэг ажиллагааг хэн хариуцах вэ? Сирид иргэний дайн хийж байгаа болохоор олон үйл явдал тодорхой биш байна. Иргэний дайны нөхцөлд объектив мэдээлэл авахад хэцүү. Олон улсын ажиглагчид ийм мэдээлэл авахад туслана» гэв.

Өрнөдийн орнууд НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааг зогсоохыг шаардснаараа ливийн хувилбар гэгчийг энд давтуулахыг оролдож байх гэж Москва таамаглав. Энэ асуудал ирэх долоо хоногт НҮБ-ын АЗ-д санал шүүмжлэлийн гол сэдэв болох юм. Өрнөдийн хэдэн улсаас санаачилсан Сирийн асуудлаархи тогтоолыг АЗ-д хэлэлцэнэ. Орос, Хятад улсууд тогтоолыг дэмжихгүй байна.