Афганистаны Гиндукуш уулархаг газрын орчимд пүрэв гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн дүнд 50-иас доошгүй хүн амь насаа алдаж болох байв гэж “Ассошиэйтэд пресс” мэдээллийн агентлаг уламжилжээ. АНУ-ын геологийн албаны мэдээллэснээр, газар хөдлөлтийн голомтонд 5,8 баллтай байжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Тажикистан болон Казахстаны нутгуудад мэдрэгдэж байв. Тажикийн нийслэл Душанбе хотод 3,5 баллтай байв. Пакистан болон Энэтхэгийн хойд хэсэгт газар хөдөлөлт мэдрэгджээ. Нөгөөтэйгүүр, газар хөдлөлт болсон афганы мужийн захирагч Багалан Абдул Маджид мэдэгдэхдээ, нурсан байшингуудын дороос цогцсуудыг гаргаж авах боломжгүй байна гэжээ. Тэд З0 метрийн дор чулуун давхаргын дор байгаа аж. Аврагчид нас барагсдын цогцсыг газар дороос гаргаж гэж чармайсаар байгаа аж. Эхэн үед орон нутгийн эрх баригчид байгалийн сүйрэлд нэрвэгсэдийн тоо 100 хүрч магадгүй гэж таамаглаж байсан. Гэтэл эмгэнэлт явдал болсон газар ирснээс хойш тэд тоогоо хоёр дахин бууруулсан.