ЕХ-ны Ираны бохир нефтийг импортлоход тавьсан хориг үр ашгаа өглөө. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиогийн зохион байгуулсан дугуй ширээний яриан дээр олон улсын шинжээчид мэдэгдэв. Иран өөрийн цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээнд орлоо.

Хориг нь Ираныг яриа хэлэлцээний ширээний ард суухад хүргэлээ, гэхдээ энэ нь Тегераныг өөрийн цөмийн хөтөлбөрөөс татгалзахад хүргэх хэрэгсэл яавч биш гэж нефть олборлолтын шинжээч, Дэлхийн банкны зөвлөх доктор Мамду Саламе үзэж байна.

«Өрнөдийнхний нэг талын хориг арга хэмжээ нь ираны эдийн засагт тэрч бүү хэл,Иранд ашигтайгаар эргэв. Иран улс цэвэршүүлсэн нефтийн бүтээгдэхүүнд олгодог байсан 20 гаруй тэрбум долларыг хэмнэж чадлаа. Үүнээс үзэхэд Ираны эсрэг хориг арга хэмжээ нь тус улсыг буулт хийхэд хүргэх шалтгаан хараахан болж чадахгуй нь. Тус улс өөрийн цөмийн хөтөлбөрөө тэрүүнтэй, тэрүүнгүй үргэлжлүүлэх юм» гэж Мамду Саламе хэллээ.

“Цөмийн Иран: цөмийн гүрэн төрсөн нь” номын зохиолч Дэвид Патрикаракос өөр ийм бодолтой байна.«Иран “зургаатай” яриа хэлэлцээ хийхээр ширээний ард буцаж ирлээ. Ираны удирдлагад ийм шийдвэр гаргахад нь хориг нөлөөлсөн гэж бодож байна. 2009 оны эцсээр Женевт болсон АНУ болон Иран хоёрын хэлэлцээрээс 2012 оны 4 сарын Стамбулд Иран нь зууч “зургаатай” уулзалт хийх хүртэл Иран нь хоёр талын уулзалтуудад ирж байгаагүй. Сүүлийн саруудад яриа хэлэлцээний процесс нь тасраагүй байна» гэж Дэвид Патрикаракос хэллээ.

Ираны улс төрийн хориг бүхэлдээ эерэг үр дүнтэй байгаа ч гэлээ Исламын Бүгд найрамдах улсын эдийн засаг суларсан гэж лондонгийн “Гардиан” сэтгүүлийн сэтгүүлч Саед Камали Деган тэмдэглээд «Эдгээр хоригуудын дүнд юуны өмнө хүн ам хохирч байна. Хориг нь тодорхой хэмжээгээр ираны эдийн засагт нөлөөлж байгаа : мөнгөний ханшны бууралт, хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, энэ бүгд нь мэдээж жирийн хүмүүсийн амьдралын түвшинд мэдэгдэхүйц нөлөөлсөн л байгаа» гэлээ.

Ираны эсрэг хориг арга хэмжээ нь тус улсад ашиг тустай байв уу, эсвэл сөрөг нөлөө үзүүлэв үү гэдгийг ярихад эрт байна. Үүнийг цаг хугацаа харуулна гэж дугуй ширээний ярианд оролцогч Оросын улс төрийн судалгаа шинжилгээний төвийн шинжээч Андрей Баклицкий үзээд

«Хориг нь хэнд илүү нөлөөлсөн гэдгийг хэлхэд хэцүү байна. Гэхдээ миний мэргэжил нэгт нөхдүүдийн хэлснээр, хоёр жил дуугуй байсны дараа Иран нь яриа хэлэлцээрийн ширээний ард буцаж суулаа. Үүнд өөрийн жинтэй шалтгаанууд бий. Энэ нь нефть худалдах хэмжээг хязгаарлахтай холбоотой хориг төдийгүй Тегераныг байнга дарамтлахтай ч холбоотой. Ираны банкуул олон улсын үнэт цаасны арилжааны SWIFT системээс тусгаарлагдсан байсан» гэлээ.

Израилийн талаас юм уу, израиль-америкийн эвслээс үргэлжилсэн заналхийлэл нь Иран яриа-хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзаагүйн бас нэгэн шалтгаан гэж Андрей Баклицкий үзэж байна. Эдгээрээс татгалзах юм бол тэр тусгаарлагдана шүү дээ.