НҮБ-ын боловсрол, ШУ, соёлын байгууллагын удирдагчид Орост анх удаа жил дутмын чуулгандаа цугларав. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст чухам ямар байгууламж нэмэх асуудал бусдаас илүү анхаарал татсан. Оросын талаас «Оросын хэрэмүүд» цуврал номинацийг хэлэлцүүлэхээр оруулав. Х111-ХУ11 зууны гурван байлдааны бэхлэх барилга байгууламж номинацид багтсан билээ. Эдгээр нь Оросын баруун хойд Псков, европын хэсгийн төв Углич, өмнөдийн Ижил мөрний адагт орших Астрахань зэрэг эртний гурван хотын хэрэм билээ. Номинацийг хэрэгсэхгүй болгов. Чуулганд оролцсон Оросын архитекторчдын холбооны төлөөлөгч Ирина Заика таагүй шийдвэрийг тайлбарлан хэлэхдээ

«Дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлөөс энэ номинацийг бүр эхнээс муугаар үнэлж, гүйцээж боловсруулахыг шаардсан. Бүх хэрэм газар зүйн янз бүрийн цэгт оршиж байгаа учир удирдахад хэцүү. Түүнээс гадна сэлбэн шинэчилж, хэм хэмжээнд нийцэхгүй материал хэрэглэжээ. Номинацийг нэлээд удаан гүйцээж боловсруулах хэрэгтэй» гэв.

Орос улсааас Углич, Псков, Астрахань хотуудын хэрэмүүдийг ЮНЕСКО-д хэлэлцүүлэхээр нэг бус удаа оруулав. Тэдгээр урьдчилсан цэс гэгчид нэг бус удаа дурдагдспан гэж Ирина Заика тэмдэглэн хэлээд

«ЮНЕСКО-гийн цэст багтааж мэдэх обьектийг эхлээд удаа дараа шинжлэн судлаар урьдчилсан цэст оруулдаг. Урьдчилсан цэст байгаа манай орны 30 гаруй объектийг авч үзэж хэлэлцээгүй байна. Учир нь Дэлхийн соёлын өвийн оросын объектуудийн асуудал эрхлэсэн гүйцэтгэх байгуулага Орост алга. Энэ нь урьдчилдсан цэст багтах, номинацийг бэлтгэх ажиллагаа ба цаашдын үйл явдлыг хяналтгүй болгож байна» гэв.

Олон улс орон урьдчилсан цэс гэгчтэй холбогдулан ЮНЕСКО-д гомдол илэрхийлж байна. Жишээ нь дурсгалын тоо хэмжээгээр Дэлхийн өвийн цэсийг тэргүүлж байгаа Итали 40 объект бүхий цэсийг олгосон. Гэвч тэдгээр бүр зургаан жил хөдлөлгүй байна. Хүн төрөлхтөнд чухал дурсгалын тоо хэмжээгээр Италийн дараа ордог Испани ба Энэтхэг Япон гээд олон арван орон ЮНЕСКО-д гомдол иэрхийлсэн.

ЮНЕСКО-гийн «хамгаалах конвенци» гэгчэд гарын үсэг зурсан бүх улс дэлхий даяар соёлын дурсгалуудаа алдаршуулазыг хичээж байна.Дэлхийн өвийн цэст багтсан объект статуса дээшлүүлж төдийгүй аюул тулгарсан тохиолдолд олон улсын дэмжлэг авч байна. Жишээ нь Египетийн Гизы пирамидуудад учирсан аюулыг арилгав. 1995 онд Каираас холгүй хурдан зам тавихаар төлөвлөжээ. ЮНЕСКО-гийн төлөөлөгчид тэр үеийн египетийн засгийн газартай хэлэлцээ хийсний ачаар төслийг хүчингүй болгов.

Түүнчлэн 1990-д онд эвдэн нураасан Хорватын Дубровник дахь Эртний хотыг сэргэн босгов.Дэлхийн өвийн цэст багтаах объект энгийн боловч хатуу шалгуурт нийцэх ёстой. Дурсгалын ойр хавьд барилгын ажил хийх ёсгүй. Мэдээжээр хатуу хамгаалах ёстой. Тэгэхгүй бол хүндэт статусаа алдах юм.

Тухайлбал түүхийн бүст Эльба голын дээгүүр гуурь тавьснаас хойш германы Дрезден хот ийм статусаа алдсан. Одоо английн Ливерпульд ийм аюул тулгарсан. «Орос улс одоогоор бүдүүлэг зөрчил гаргахгүй байна. Иймээс санал болгосон дурсгалуудыг ЮНЕСКО-гийн цэст багтаана гэж найдаж байна» гэж ЮНЕСКО-гийн чуулганд оролцсон Оросын төлөөлөгч Алексей Буторин хэллээ.