Крымскийн оршин суугчдыг аварч байгаа Доны эмч нар хоногт 14 цаг ажиллаж байна, тэд хоногт ердөө унтах төдий л завсарлага авч байна. Үер болсноос хойш таван өдрийн дотор тэд 1,5 мянга гаруй хохирогсдод тусламж үзүүлээд байна. Өвчтөнүүдийн урсгал саараагүй л байна. Эмч нар хэнд ч татгалзахгуй . Энэ бол баатарлаг явдал биш, энэ бол эмнэлгийн зарчим гэж тэд ярьцгааж байна.

Эмч нарын туслалцаанд шаардагдаж байгаа хүмүүс урьд долоо хоногийн сүүл үеийнхтэй нэгэн адил их хэвээр л байна. Кубаньд орсон ширүүн бороо Крымск, Геленджик, Новороссийск хотуудыг усанд автахад хүргэсэн бөгөөд үүний улмаас 30 гаруй мянган хүн хохирсон юм. Тэд эмч нарт янз бүрийн гэмтэл, хувилж идээлсэн шархаа үзүүлэхээр хандаж байна. Хүмүүсийн даралт ихсэж, зүрх өвдөж буй нь зөвхөн сэтгэл санааны хямралаас болж байгаа төдийгүй бугчим халуунаас бас болж байна. Хотын иргэд вакцин хийлгэж, халдвараас сэрэмжилж байна. Эмч нар 24 цаг ажиллаж байна гэж энэ бүхнийг гэрчлэгч, блогчин Виктор Леванов тэмдэглээд

«Эмнэлгийн ажилтанууд маш сайн ажиллаж байна. Би зам дээр маш хурдтай, дээрээ дохиотой явж яаралтай тусламжийн машинтай байнга тааралддаг. Эмч нар үнэхээр туслаж байна. Бүс нутгийн хэмжээнд гар утасны мессежээр вакцин тарьж байгаа болон лавлахын дугаар, дараалалд дугаар авахад шаардагдах утасны дугаарууд зэргийг илгээж байна. Өнөөдөр гэдэсний халдварт өвчнөөс болон шар өвчнөөс сэргийлэх вакцинуудыг хийлээ» гэлээ.

Хамгийн түрүүнд Крымскийн иргэдийг аврахаар Ростов на-Дону хотоос сэхээний хоёр эмч, мэс заслын нэг эмч болон зүрх судасны эмч нар ирсэн. Тэдний хээрийн эмнэлэгт өдөрт 270 400 хүртэл тооны хүн ирж байсан. Нийтдээ доны эмч нар 1,5 мянга гаруй хүнд үзлэг хийгээд байна. Энэ тухай эмч нарын нэг Алексей Герасимов хэлэхдээ

«Аврагчид байшингийн подвалаас нэгэн эрэгтэй хүнийг гаргаж авахад тэр тэнд бүтэн нэг хоног өнгөрүүлсэн байсан. Түүнийг хагас амьтай авчирсан . Бид түүний биеийн үйл ажиллагааг тогтвортой болгож, Крымскийн эмнэлэг рүү шилжүүлсэн» гэлээ.

Өвчтөнүүдийн дунд амьд үлдэхийн аргагуй хүн ч амьд гарчээ. Кардиогенны шок гэдгийг даван туулсан тэр хүн алтан аяганаас ус уух хувьтай хүн аж. Ингэхдээ зүрхний шигдээсийн хүндрэл үхлийн 90 % хүрээд байсан гэж байгаа шүү. Доны эмч нар өвчтөнгүүдэд туслаагүй бол тэд амьдрахгуй л байх байсан. “Ийм нэгэн өвчтөний нэг өнөөдөр дахин мэндэлснийхээ баярыг тэмдэглэж байна” гэж Алексей Герасимов ярьж байна.

Эмч нар эмчийн төдийгүй сэтгэл зүйн тусламжийг бас үзүлж байсан юм. Хамгийн ойр дотныхоо хүмүүсийг, орон гэрээ, эд хөрөнгөө гамшигт алдасан ихэнхи хүмүүст сэтгэл санааны хямралаас гарах нь тийм ч амаргүй юм. Орон нутгийн иргэдийн үзэж байгаагаар, эмч нар жинхэн баатарлагаар ажиллаж байв. Хээрийн госпиталь нь үргэлжлэн ажиллаж байна. Эмнэлгийн ажилтанууд тусламж хүссэн бүхэнд тусламжаа үзүүлнэ. Тэд хотыг үерийн дараа бүрэн хөл дээрээ зогсох хүртэл хүмүүсийг хүлээн авсаар байх болно.