Оросын холбоо, зам харилцааны яам Интернет дэх хязгаарлалтын тухай хуулийн төслийг гүйцээж боловсруулахын төлөө байна гэж тусгай газрын тэргүүн Николай Никифоров мэдэгдлээ.Тус яамны санаачилгаар баримт бичгийг нийт олноор хэлэлцүүлэх юм. Засварыг парламентын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулна. Хуулийн төслийн зарим механизм боловсронгүй биш байгааг Холбоо, зам харилцааны яам тэмдэглэв.

«Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд хохирол учруулж мэдэх мэдээллээс тэднийг хамгаалах тухай» хуульд оруулах засварыг яам дэмжлээ. Хориотой мэдээлэл бүхий сайтын нэгдсэн цэс зохиох саналыг нийт олон өргөн хэлэлцэж байна. Интернетийг зохицуулах хуулийн төсөл зайлшгүй чухал. Гэвч тэр чөлөөтэй үг хэлэх, нийтлэх эрхийг хязгаарлах ёсгүй гэж лхагва гаригт Холбоо, зам харилцааны сайд Николай Никифоров мэдэгдэв.

Сайдын хэлснээр хуулийн төсөлд зарим зүйл анги нэмж эсвэл хянан үзэж болно. Энэ зорилгоор олон нийтийн санал шүүмжлэл явуулах хэрэгтэй. Засвар өөрчлөтийг  парламентад хэлэлцүүлэхээр оруулахыг Николай Никифоров тэмдэглээд

«Холбоо, олон нийтийн зам харилцааны яамнаас хуулийн төслийг гүйцээж боловсруулахын тулд шинжээч ба салбарын төлөөлөгчидтэй ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Интернет этгээдүүд салбарын байр суурийг боловсруулах ёстой. Эдгээр саналыг Улсын думын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж болно» гэв.

Сайдын мэдэгдэл Улсын думд хуулийн төслийг авч үзсэнтэй цаг үеийн хувьд давхцав. Тухайлбал парламентын гишүүд дан хүүхдийн садар самуун ба мансууруулах бодис хийж худалдах, амиа хорлоход уриалсан мэдээлэл бүхий сайтыг шүүхийн шийдвэргүйгээр хаах саналыг дэмжив. Гадаадын сайтыг хаах механизмыг одоогоор бүрэн боловсруулаагүй хийгээд энэ талаар тусгай шийдвэр гаргах хэрэгтэй гэж Холбоо, зам харилцааны сайд Николай Никифоров хэлээд

«Хуулийн төсөл оросын ба гадаадын хостинг ялгаж салгахгүй байна. Интернетийн хожмын ямар ч сайтын тухай өгүүлж байна. Энэ зарчмыг магадлан шинжлэж, гүйцээж боловсруулах хэрэгтэй хэмээн бид үзэж байна. Интернетэд маш олон мэдээлэл ийм хөтөлбөр дээр төвлөрсэн. Олны мэдэх оросын ч гадаадын ч хөтөлбөр бий. Ямар нэг тодорхой тохиолдлоос болж тэдгээрийг хязгаарлаж мэднэ. Гэвч ийм зорилго хуульд алга. Асуудлыг шинжээчидтэй хамтран шийдвэрлэх бодолтой байна» гэв.

Лхагва гаригт Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Интернетэд чөлөөтэй үг, мэдээллийн эрхийг дэмжив. Тэрээр хуулийн түслийг тайлбарлаж, сүлжээ чөлөөтэй байх ёстой. Интернетэд хяналт учир үндэсгүй зүйл гэв. Интернет хүн төрөлхөтний боловсруулах цогц дүрмийг удирдлага болгох ёстой гэж оросын засгийн газрын тэргүүн мэдэгджээ.

 

.