Ирэх амралтын өдрүүдээр Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үдэд нэгэн гайхамшигтай тоглолт болно. Сэлэнгэ мөрний эрэг дээр “Ёохорын шөнө” хосгүй баяр зохион явуулах гэж байна. Ёохор бол буриад зоны олны хамгийн дуртай, хамгийн их дэлгэрсэн бүжиг юм.

Буриад улс нь ОХУ-ын нэг субъект бөгөөд тус улсын Зүүн Сибирьт оршдог. Энэ бүс нутаг бол ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Эндхийн байгаль ер бусын сйахан. Эрт цагаас Буриадын нутаг дэвсгэр дээр янз бүрийн ястан үндэстэнүүд амьдарч байжээ. Хамгийн олон тооны үндэстэн бол буриадууд байв. 17-р зууны үеийн буриадын нэгэн түүхэн сурвалж бичигт буриадууд Орос улсад сайн дураар нэгдэн орохоор саналаа илэрхийлсэн байдаг юм.

Буриадууд өөрийн өвөрмөц соёлтой. Ёохор бүжиг бол жирийн нэг бүжиг бус, харин жинхэн урлаг гэвэл зохилтой. Энэ бүжгийн зориулалтын талаар янз бүрийн санаанууд байдаг аж. Шинжээчдийн зарим нь энэ бүжгийг эрт цагт залуучуудыг саатуулах гэж гаргасан гэдэг бол, нөгөө нэг хэсэг нь шашны ариун, зан үйлийн бүжиг гэж үздэг байна.

Үндсэндээ ёохор нь чулуун зэвсгийн үеийн баавгай бугыг агнасан тухай тэнгэрийн ан гөрөөний тухай домог бий. Буриад улсын хад асгадуудад энэ сэдвээр сүг зургууд байдаг. Домогт гардагаар баавгай шөнийн турш буганууд юм уу хандгайнуудыг хөөдөг, гэтэл намар болоход тэд эврээрээ нарыг авч, зугтадаг аж. Ёохорыг бүжих үед туурайтай амьтануудыг дуурайн бүжиглэдэг. Нилээд хожуу үеийн домгуудад баавгайн дүр нь тэнгэрийн харвач, анчны дүрд шилждэг. Ингээд ёхорыг бүжих нь эрт үеийн өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.

Ёохорыг шөнө, түүдэг асааж, тойрон бүжиглэдэг. Бүжиг нь өөрийн тодорхой хэмнэлтэй. Бүжиглэгчид тойрог үүсгэж, гар гараа барилцан бие биедээ нягт ойртон, хүрээгээ багасгаж, барьсан гараа дээш өргөн, буулгадаг. Ингэхдээ хөгжмийн дагуу хөдөлгөөн улам хурдан болж, хүмүүс үсэрч эхэлдэг. Ингэхэд тойрон бүжиглэгчид нэгдмэл нэг цөм болдог.

Энэ жил “Ёохорын шөнө” тав дахь удаагаа зохиогдож байна. Буриад үндэсний тойрон бүжгийн бүжигчид өөрсдийн гайхамшигтай чадварыг хамгийн их олон тооны үзэгчдэд харуулах боломжтой юм. Наадам  анх удаагаа 10 мянга хүртэл тооны хүн багтах хэмжээний талбай дээр зохиогдох юм.

Сониноос энэ жил Буриадын оршин суугчид Сибирийн янз бүрийн нутгаас авчирсан таван төрлийн ёохор бүжигт суралцана. Ташрамд хэлхэд, энэ бүжгийг сургууль, хөдөөд болон суурин газрууд бүрт өөр өөрийнхөөр хийж иржээ. Буриадуудын уламжлал ёс заншил сэргэж байгаа өнөө цагт ёохорт зориулсан наадам нь аажмаар Буриадын зуны жуулчны улирлын гол үйл явдал болж байна.