НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын ажиглагчдын тоог нэмэгдүүлэх саналыг тавьлаа. Ингэхдээ тэр ойрхи-дорнодын энэ улс руу олон улсын зэвсэглэсэн бүлэгийг илгээхийг үгүйсгээгүй байна. Ерөнхий нарйин бичгийн дарга НҮБ- ын АЗ-д ирүүлсэн Сирийн тухай илтгэлдээ НҮБ-ын дараагийн ажиглагчдыг үйл ажиллгааны нилээд хэдэн хувилбарыг дурджээ. Өмнөх ажиглагчдын хугацаа 7-р сарын 20 нд дуусах юм. Тэрбээр хэлэхдээ, “сирийн хямралыг зохицуулахад НҮБ-ын элч нар – чухал үүрэг” гүйцэтгэж мэдэх юм гээд, өөрийн төсөөлж буйг санал болголжээ. Пан Ги Мун тэмдэглэхдээ, Сирээс ажиглагчдыг гаргахыг үгүйсгэхгүй байгаа гэлээ. Гэтэл энэхүү шийдвэр нь түүний үзэж байгаагаар “Сирийн хүчирхийлэллийг бүр мөсөн дуусгахад итгэл алдарсныг” гэрчлэх болно гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ажиглагчдын элчийг дараах илүүтэй болзошгүй хоёр хувилбараар бүрдүүлэхийг санал болгов. Цэргийн ажиглагчдын өргөжүүлсэнээр үйл ажиллагааны цар хүрээ болон чанарыг нэмэгдүүлэхэд тустай аж. Хоёрдугаар хувилбар, төлөөлөгчдийн цаашдын үйл ажиллагааг хөгжүүлэхдээ “ тус улсад нилээд тооны ажиглагчдыг хамгаалах зэвсэглэсэн бүлэгүүдийг байрлуулах“ аж. Пан Ги Мун нэмж хэлэхдээ, Сирид зэвсэгт бүлэгүүдийг оруулахын тулд “оруулах улсын нэгэн адил цэргээ явуулах улсын зөвшөөрөл шаардагдах болно” гэв.