Орос улс НҮБ-ын энх тайванч чадавхийг үнэлэхийн зэрэгцээ тус байгуулагад үүнийгээ үр ашигтай болохыг нотлон харуулах хэрэгтэй байна гэж үзэж байна. Ийм байр суурийг НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин илэрхийлэв. “ОХУ энх тайванч бүтээн байгуулалтын хорооны үйл ажиллагааг дэмжиж байна” гэж тэр цохон тэмдэглэв. Панкин нэмж хэлэхдээ, энэхүү бүтцийн чухал үйл ажиллагаануудын нэг бол “асуудлуудыг нь хэлэлцэж байгаа орнуудад АЗ-өөс чанартай зөвлөмж олгоход дэмжлэг үзүүлэх” нь зүйтэй гэжээ. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ, харамсалтай нь комисс байгуулагдсан цагаас хойш долоон жил өнгөрсөн хэдий ч түүний ажил одоо хирнэ “чирүүлэхэд хүрч байна”. “Бодит амьдрал дээр зарим бүрэлдэхүүнүүдийн чармайлтуудыг эс харгалзан, Комисс нь өөрийн хийх ёстой ажлаа ч тэр бүр гар нийлж хийж чаддаггүй” гэж оросын дипломат хэлжээ.

НҮБ энхийг байгуулах үйлсэд хангалттай бус ажиллаж буйг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун анхааруулсан. “Бидний өмнө хийх олон зүйлүүд байна” гэж тэр АЗ-ийн хуралдааны үеэр мэдэгдсэн юм.