Камбожийн нийслэл Пномпеньд пүрэв гаригт болсон АСЕАН-ны бүсийн гишүүн орнуудын 19 хуралдаанаар орчин үеийн дуудлагууд болон заналхийллүүдтэй тэмцэхдээ хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай ОХУ-ын ГХЯ ны дэд тэргүүн Моргулов ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Тэрбээр, Камбожийн Зүүн-Өмнөд Азийн орнуудын сайдын түвшингийн уулзалтанд Орос улсыг төлөөлж буй юм. Түүний ярьснаар, хуралд оролцогчид Сирийн болон Афганистаны байдлаар санал солилцжээ. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон болон Солонгосын хойгийн цөмийн тулагмдсан асуудлуудыг ярилцан хэлэлцжээ. Чуулганд оролцогчид сөргөлдөөнтэй болон дуудлагуудтай хийгээд мансууруулах бодистой болон далайн дээрэмчдийн эсрэг тэмцэхэд хамтын ажиллагаагаа тодорхой болгох арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Дипломатын үзэж байгаагаар, Орос улсын санаачлагаар ГХЯ-ны тэргүүн нарын кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар баталсан мэдэгдэл нь чухал алхам гэлээ.

АСЕАН-ны гишүүн орнуудын бүсийн аюулгүй байдлын асуудлаар хийсэн чуулганы 19 хуралдааны үр дүнг Моргулов тайлбарлахдаа, Пномпений уулзалт нь чуулганы үр дүнтэй яриа хэлэлцээний үр ашигтай талбар болохыг харуулахын хамт АНД-н бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын асуудлаар тодорхой үйл ажиллагааны чадавхи болохыг харуулсан гэв.