Японы өмнөд хэсгийн Кюсю аралд усархаг бороо орсны улмаас үер болж 19 хүн нэрвэгдэж, 8 хүн сураггүй алга болоод байна гэж японы орон нутгийн ХМХ -үүд уламжилжээ. Тус улсын өмнөд хэсгийн Ооита болон Кумамото дүүргүүдийн орчимд орсон хүчтэй борооны улмаас үер болж, газар хагарчээ. Энд 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Пүрэв гаригийн өглөө Кумамото дүүрэгт 500 мм хур тундас оржээ. Цаг уурчдын мэдээлснээр, тус бүс нутагт бүхий л түүхэн хугацааны үед ийм үзэгдэл гарч байгаагүй аж. Кюсюд өнгөрсөн долоо хоног үргэлжлэн орж байгаа бороо өнөөдөр 200 мм хүртэл орно гэжээ.