Өмнөд солонгосын архины томоохон Hite –Jinro үйлдвэр өөрийн бүтээгдэхүүн дээрээ согтуугаар үйлдэх түрэмгийллээс сэрэмжлэх санамж гаргажээ. Бид согтууруулах ундаа хэрэглэгчдийн тулгамдсан асуудлуудын хариуцлагыг нийгмийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх гэж үүнийг сэдсэн юм. Үүнийг бид хэрэглэгчдэд согтууруулах ундааг соёлтой хэрэглэх үүднээс гаргасан гэж компаний төлөөлөгч мэдэгджээ. Гудамжны зодоон, гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэргүүдийг эрүүл бус байдалд үйлддэг. Гэхдээ шүүх хэрэв гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол зарим тохиолдолд хөнгөвчилж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тоо баримтаар Өмнөд Солонгост согтууруулах ундааг хамгийн ихээр хэрэглэдэг байна.