Зуны Олимпийн тоглолтуудад бэлтгэх үед Их Британий засгийн газар Лондонгийн томоохон зургаан байшингийн дээвэр дээр  аюулгүй байдлыг хамгаалах үүднээс агаараас хамгаалах төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Пуужингуудаас гадна байшингуудын дээвэр дээр зэвсэглэсэн цэргүүд байх аж. Оршин суугчид шинээр байрлуулсан эдгээр төхөөрөмжүүд нь юуны түрүүнд агаарын чадавхитай  дайснуудын анхны бай болно гэж түгшицгээж байна. Гэсэн ч шүүх оршин суугчдын энэхүү түгшүүрийг үл ойлголцлоор хүлээж авчээ.

Шүүх хурлын төгсгөлд шүүгч нэхэмжлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ, тус улсын батлан хамгаалах яам үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор пуужингуудыг байрлуулах эрхтэй гэжээ. “Фред Уигг тауэр” 17 давхар цогцолбор байрны оршин суугчдад шүүгчийн ийм шийдвэр таалагдсангүй ч  гэсэн тэд давж заалдахаас татгалзжээ. Энэ тухай тус байрны оршин суугчдын эрхийг шүүх дээр хамгаалсан “ Хоу и ко” хуулийн компаний захирал, өмгөөлөгч Мартин Шоу “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярихдаа

«Байрны оршин суугчид үүнээс нилээд айж цочирдсон. Тэд энэ баасан гаригаас эхлээд дээрээ байлдааны пуужинтай, хажуудаа харуулын цэрэгтэй байранд амьдрах болоод байна. Өөрсдийн хүүхдүүдэд тэд санаа зовж байгаа,  шүүхэд хандаж  эрхээ хамгаалуулах юм уу, ямар нэгэн тусламж хүссэн юм. Харамсалтай нь, шүүх дээр тэдний байдлыг ойлгоогүй бөгөөд тэдний болгоомжлолтой санал нийлсэнгүй. Тэд давж заалдаж болох л байсан, гэтэл тэдний мөнгө нь хүрэлцээгүй юм» гэлээ.

Орон сууцны цогцолборын дээвэр дээр пуужин-их бууны Rapier -2000 байрлуулсан нь тав тухгуйн зэрэгцээ Их британий засгийн газар оршин суугчдад бас нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь энэ юм. Дээр дурдагдсан байрнуудад Олимпийн тоглолтуудын үеэр эдгээр системийн ажиллагааг хангах цэргийнхэн байрлах юм. Их Британий БХЯ эдгээр байруудын оршин суугчдад түр зуурын амьдрах газар олгох ёстой гэж Мартин Хоу өмгөөлөгч үзэж байна.

«Байшингийн дээвэр дээр пуужинг ирэх баасан гаригаас байрлуулна. Одооноос оршин суугчид найз нөхөд, төрөл төрөгсөддөө хандан тэднийг Олимпийн тоглолтууд өнгөртөл түр орогнуулахыг хүсч хандаж байна. Учир нь тус улсын БХЯ тэдний зочид буудлын болон түр зуур ямар нэгэн байр хөлсөлсний төлбөрийг төлөхгүй» Мартин Хоу хэллээ.

Иймэрхүү явдлууд нь өмнөх Олимпийн тоглолтуудын үеэр Афин, Бээжин зэрэг хотуудад гарч байсан. 2012 оны Лондонд болох Зуны Олимпийн тоглолтуудын үеэр өмнө нь авч байгаагүй хосгүй аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авахаар төлөвөлж буй юм. 14 тэрбум долларын олимпийн нийт төсвийн 1,6 тэрбум доллар нь аюулгүй байдлыг хангахад зориулагдаж байна.