Өрнөдийнхөн Башар Асадад галаа зогсоохыг шаардаж 10 хоногийн хугацаа олгоод байна, эс биелүүлвэл Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах юм. Ийм утгатай тогтоолын төслийг АНУ, Их Британи, Франц болон Герман хамтран НҮБ-ын АЗ-д оруулаад байна. Баримт бичгийн дагуу Сири дэхь бүрэн эрхт ажиглагчдын хугацааг сунгах нь тус улсын засгийн эрх баригчид галаа зогсоосны дараа боломжтой аж. Орос улс Дамаскийг бууж өгөхийг шаардахын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд үүнтэй хайнцах тогтоолын төслийг санал болгож байна.

”Өрнөдийн” тогтоолын төсөл нь Дамаскийг цэргийн анги нэгжүүдийг суурин газруудад буулгахыг зогсоохыг уриалж байна. Үүний зэрэгцээ засгийн эрх баригчид нь эдгээр нутаг дэвсгэр дээр хүнд зэвсэгийг ашиглахыг зогсоох ёстой юм. Хэрвээ энэхүү баримт бичгийг батласнаас хойш 10 хоногийн хугацаанд дээрх зүйлүүд нь хийгдээгүй байвал Сирийн эсрэг эдийн засгийн төдийгүй улс төрийн хоригуудыг авч хэрэгжүүлэх аж. Баримт бичигт сөрөг хүчнийхнээс шаардсан зүйлүүд ч байна: сөрөг хүчнийхэн хүчирхийллийн аливаа байдлыг нэн даруй зогсоосон байх.

Москва энэхүү тогтоол нэг талын шинжийг хадгалсныг заагаад байна. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин мэдэгдэлдээ, хэнд ч удирдагдахгуй сөрөг хүчнийхний бүлгэмүүдийг хориг иарга ихэмжээнд хамруулах боломжгүй юм гэлээ. Ингэхэд “өрнөдийнхний” төсөл нь сирийн албан ёсны эрх баригчдын эсрэг чиглэгдсэн нь илт байна гэж улс төр судлаач Аджар Куртов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Тогтоолын төслөөр өрнөдийн орнууд ерөнхийлөгч Башар Асадыг үг дуугүй бууж өгөхийг шаардах оролдлого хийхгүй гэдэг нь харагдаж байна. Талуудын нэг нь дэмжлэг авч байхад, харин хоёрдахь тал бүр мөсөн арчигдаж байна. Босогчдын ард талд гадны хүчнийхэн зогсож байна гэдгийг хангалттай баримтууд гэрчилж байна. Эдгээр гадны хүчнүүд нь цус асрагуулахыг зогсоохыг өчүүхэн ч хүсээгүй, харин ч эсрэгээр бүр өнгөөх НҮБ-ын тойруулан зэр зэвсэг нийлүүлнэ гээч».

”Өрнөдийнхний “төслийг НҮБ-ын АЗ-д лхагва гаригт оруулсан бөгөөд уг барит бичгийг пүрэв гаригт хэлэлцхээр зэхэж байна. Санал хураалт 7-р сарын 20-ны өдрөөс хэтрэлгүй явагдах ёстой аж. НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс үүний өмнө шуудхан хэлэхдээ, сири дахь ажиглагчдын мандатуудыг мөргөлдөөнд оролцож байгаа талуудад ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүйгээр сунгах нь ирээдүйгүй юм гэв. Түүний ярьснаар, бүрэн эрхт төлөөлөгчдийн хугацааг зүгээр нэг сунгах нь “бидний зүтгэж байгаа зорилгод хүрэх боломжийг олгохгуй юм” .

Орос улс уг тогтоолыг дэмжихгүй гэдгээ өмнө хийсэн мэдэгдэлдээ дурдсан. Сирийн үндэсний зөвлөлийн тавьсан саналыг мөн ийм хувь тавилан хүлээж байгаа болов уу.Түүний удирдагч Абдельбасэд Сейд лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ, НҮБ-ын АЗ-ийг Сирийн асуудлаар шийдвэр гаргахдаа НҮБ-ын АЗ-ийн дүрмийн 7 заалтыг үндэслэхийг Москвагаас хүссэн гэлээ. Тэрхүү заалтаар, бусад улс орнуудад хүч хэрэглэсний улмаас улс төрийн бодлого нь дэлхийн улс орнуудын энх тайванд заналхийлэл тээж байгаа бол гэж өгүүлсэн байдаг юм. Орос улс нэг бус удаа ийм хандлагын эсрэг байр суурьтай байсан гэж улс төр судлаач Сергей Демиденко онцлон тэмдэглээд

«Одоо Сирийг тойрсон янз бүрийн улстөрийн тоглоомууд явагдаж байна.Сөрөг хүчнийхний чармайлтууд нь өрнөдийнхний удирдлагаар Асадын дэглэмийг дарах томоохон хэмжээний ажлын хүрээнд явагдаж байна гэж үзэж болно. Сирийн дэглэмийн нэг хормын дотор устгаж үл болно. Эс тэгвэл геополтикийн тааж баршгүй үр дагавар гарч мэднэ. Тиймээс гангуулах бодлогыг сонгожээ. Үүний өмгөөлөгчид болох Саудын Араб болон Ойрхи-Дорнодод ганцаар хааны дэглэмтэй Катар нь энд ёстой л нэг хоолойнд тээглэсэн яс мэт хөндлөн зогсч буй юм» гэлээ.

Орос улс мягмар гаригт НҮБ-ын АЗ-ийн хуралдаанд өөрийн төслийг өргөн барьсан. Тэрбээр, уг баримт бичигт НҮБ-ын ажиглагчдын хугацааг 3 сараар сунгах санал тавихын хамт Дамаскад ямар нэгэн заналхийлэл болон бууж өгөх шаардлагуудыг тавиагүй юм.