Хятадад тэтгэвэрт гарах насыг нэмж 65-д хүргэх асуудал микроблогийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар байна. БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн зохион байгуулсан семинарээс хойш санал шүүмжлэл өрнөв. 2045 он гэхэд хятадууд 65 настайдаа тэтгэвэрт гарна гэж зарим шинжээч семинар дээр мэдэгдэв. Энэ мэдэгдэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэслийн гол сэдэв тэр даруй болсон.Тэтгэвэрт гарах нас 2045 он гэхэд биш түүнээс эрт нэмэх тухай хэдэн нийтлэлд өгүүлжээ.

Хүн амыг тайтгаруулахыг БНХАУ-ын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яам оролдов. Тэтгэврийн системийг аажмаар шинэтгэнэ. Тэтгэвэрт гарах нас 2045 оноос наана нэмэхгүй. Чухам ямар насны хүн тэтгэвэрт гарахыг тогтоогоогүй гэж яамны дэргэдэх Нийгмийн судлалын төвийн захирал Хэ Пин мэдэгджээ.

Эдүгээ Хятадад 60 гарсан хүмүүс нийт хүн амын 12,5 хувь эзлэж байна. Харин 2030 он гэхэд БНХАУ-ын хижээл насны иргэд 22 хувиас хэтрэх юм. Хөгшчүүд хүн амын дотор илүү их хувь эзлэх нь «нэг айл нэг хүүхэдтэй байх бодлого» ба аж байдал дээшилж байгаатай холбоотой. Хятадын тэтгэврийн сангийн ачаалал нэмэгдсээр байна. Улсын төсөв сул цалинтнуудын өсөлтийг нөхөж чадахгүй байна. Одоо зохих арга хэмжээ авахгүй бол Хятад «баяжиж амжилгүй хөгшрөх юм» гэж зарим шинжээч үзэж байна.

Хижээл насны хүмүүсийн хувь нэмэгдэх нь зөвхөн Хятадад тулгарсан асуудал бишээ. АНУ ба Өрнөд, Дорнод Европын орнууд ийм байдалд тухайн үед орсон. Дийлэнх олонхи улс тэтгэвэрт гарах нас арга буюу нэмсэн юм. Нидерландэд 63-аас 65, Германи Испани хоёр улсад 65-аас 67 хүртэл нэмжээ. Түүнчлэн Их Британи, Австри, Литвын эрх баригчид бас ийм арга хэмжээ авах гэж байна.

Түүнээс гадна олон улс түүний дотор Хятадад ажиллаж байгаа тэтгэврийн хуваарьлах системийг өөрчлөх хэрэгтэй. Ийм систем дэлхийн 2-р дайны дараа төлөвшиж, дараа нь бусад улс залгамжлав. Түүний агуулга ажиллагсадын татварын ачаар тэтгэвэр төсвийн хөрөнгөөр олгоход оршино. Гэвч сүүлийн хагас зуун жилд дэлхийд хүн ам зүйн байдал огт өөр болсон. Наслалт уртсаж, сул цалинтнуудын хувь нэмэгдэж, хүүхэд төрөлт жилээс жилд багасаж байна.

Олонхи улс түүний дотор Орос тэтгэврийн хангамжийн нөөцлөх системийг нэвтрүүлэв. Энэ нь тэтгэвэр хоёр эх сурвалжтай гэсэн үг. Улсын төсвийн хөрөнгө болон ажилтны цалингаасаа шимэтгэсэн хөрөнгөөс бүрэлдэж байна.

Хөгжингүй орнуудад нөөцлөсэн хөрөнгийг төрийн ба амины удирдах компаниудад шилжүүлдэг. Тэгснээр жил дутам нөөцлөх хөрөнгөө нэмэгдүүлж даатгах боломж бий болно. Гэвч санхүүгийн байгууллагууд нь дөнгөж хөгжиж эхлэсэн улсууд үүнд тулгуурлах нь аюултай. Тэтгэврийг зохих хэмжээнд хүргэхийн тулд төсвөөс аль болох их хэмжээний хөрөнгө гаргаж байна Гэвч улсын сан бас ёроолтой гэж Москва дахь эдийн засгийн дээд сургуулийн Нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал Сергей Смирнов хэлээд

«Дундаж наслалтыг харгалзан тэтгэвэрт гарах насны хэмжээг хянаж үзэх нь дажгүй үйл явдал юм.Эдүгээ Орост эрэгтэй 60 хүрээд тэтгэвэрт гардаг. Харин дундаж наслалт 63 нас юм. Эмэгтэй түүнээс нэлээд эрт тэтгэвэрт гардаг. Дундаж наслалтыг уртгасны дараа тэтгэвэрт гарах нас нэмж болно» гэв.

Ямар ч улсад тэтгэвэрт гарах нас нэмэх нь олонд таалагдахгүй арга хэмжээ болдог. «Ажилчид 40 хүрээд ажиллах хүч чадлаа бараг шавхаж дуусдаг. 65 хүрээд тэтгэвэрт гарвал амьдрах аргагүй болно гэж блог хөтлөгчид зэвүүцэн бичжээ. Жэньминь жибао сонины газраас явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад БНХАУ-ын оршин суугчдын 94 хувь нь илүү удаан ажиллахыг хүсэхгүй байна.

Гэвч Хятадад дундаж наслалт 71 байна. Энэ нь оросынхоос илүү өндөр юм. «Оросын дуу хоолой» радиогийн Хятадад зориулсан сайт сонирхогчдын дотор яауулсан интернет санал асуулыг үр дүнгээс харахад асуултад хариулагсадын 55 хувь нь тэтгэвэрт гарах нас нэмэх арга хэмжээг эсэргүүцэв. Ер нь 50 настайдаа тэтгэвэрт гарах нь зүйтэй гэж бараг дөрөвний нэгэн нь үзсэн байна.