Орос улсын өмнө зүгт болон Японд гарсан үер бол энэ зуны байгалийн сүйрлийн дөнгөж эхлэл. Байгалийн сүйрлүүд нь улам тайлагдашгүй болж байна. Цаашид тэдгээр нь бүр хэвийн болж мэднэ. Энэ нь цаг уурын шилжилтийн давалгааныг өдөөж байгаа төдийгүй дэлхийн байгалийн хүмүүнлэгийн сүйрэлтэй тэнцэх болно гэж “Оросын дуу хоолойн” шинжээч таамаг дэвшүүлж байна.

Одооноос байгалийн сүйрлийн болзошгүй бүсүүдийг нэрлэж болно гэдэгт Дэлхийн онгон байгалийн сангийн цаг уур, эрчим хүчний хөтөлбөрийн тэргүүн Алексей Кокорин итгэлтэй байна.

«Халуун орны салхи шуурганд нөлөөлөх бүсүүдийг тэмдэглэж болохоор байна: энэбол АНУ ын Флорида, Зүүн-Өмнөд Азийн нутаг. Хүчтэй далайн шуургууд илүү олонтоо болдог боллоо. Тэдгээрийн үр дагавар улам нэмэгдсээр байна. Үүнд эргийн бүх жижиг нутаг дэвсгэрүүд ордог. Тэнд хүн амын нягтрал их өндрөөс эмгэнэлт зүйлд хүргэдэг. Бангкокийн үерийг сана л даа. Хоёр жилийн өмнө Москвад аагим халуун болж, түймэр гарахад, Пакистанд үерийн улмаас зуун мянган хүн амь үрэгдсэн. Өнгөрсөн жилийн Японы эмгэнэлт явдал байна. Урьдчилсан мэдээгээр Португалиас аваад Хятадын баруун эрэг хүртэл зуны ер бусын аагим халуунд хур тунадас үгүй юм уу, аль эсвэл маш их усархаг бороо орох аж. Энэ нь Орос улсын өмнөд хэсэг, Испани, Итали, Грек, Балканы орнуудыг болон Төв Азийн орнуудыг дайрч байна» гэж Алексей Кокорин хэллээ.

Гэхдээ цаг уур нь тэнгисийн ойр орчимд төдийгүй томоохон гол мөрний ойролцоо солигдож мэдэх нь. Түүнчлэн, өндөр уулс мөн амьдралд ашиглагдахгуй болох аж. Хүмүүс тэгш тал газар руу явж байна. Одоо Дундад Азид яг ийм юм болж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 10-20 жилийн дараа хэдэн зуун мянган цаг уурын дүрвэгсдийн арми Хойд Европ болон Орос улс руу давалгаа мэт орж ирэх болно гэж Оросын Гринписийн эрчим хүчний хэлтсийн тэргүүн Владимир Чупрунов тэмдэглээд

«Жишээ нь Тажикистанд янз бүрийн байгалийн үзэгдэлүүд гарч байгаа уулархаг нутгуудаас иргэд тал нутаг руу, гадаад орнууд руу, ялангуяа, ОХУ руу орж ирж байна. Энэ тулгамдсан асуудал нь бүгдийг хөндөх болно. Хөрш зэргэлдээ орнуудад 200-300 сая цаг уурын байгалийн сүйрлийн дүрвэгсэд ирж болзошгүй юм. Орос улс эдгээр хүмүүсийг хүлээж аваад байгаа орнуудын нэг болоод байна» гэв.

Байгалийн сүйрэл нь дэлхийн унаган төрх байдлыг ормоор нь өөрчлөнө гэж шинжээчид үзэж байна. Зарим нь энэ зууны эцсээр дэлхийн тэнгисийн түвшин дэлхийн дулаарлын улмаас хоёр метрээр нэмэгдэнэ гэж таамаг дэвшүүлж байна. Энэ нь хэдэн мянган хотууд далайн ероолд орно гэсэн үг юм. Тэдний дотор Венеци , Санкт-Петербург хотууд, мөн Зүүн-Өмнөд Ази, АНУ-ын  эрэг, Номхон болон Энэтхэг далайнуудын арлууд  г.м. байж болно.