Хятад Өмнөд Хятадын тэнгист байгалийн нөөц эзэмшихийн төлөө тэмцээнийг зарлав. Харин оросын Газпром ба америкийн Exxon Mobil энд вьетнамын зөвшөөрлийн бичгээр ажиллаж байна гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. АНУ-аас тулгаж хүлээлгэсэн «өрөг шатар» гэгч Хятадыг эрчим хүчний нөөцийн шинэ эх сурвалжийг эрэхэд хүргэв.

Газпром ба америкийн Exxon Mobil хоёрын ажиллаж байгаа эх газрын усан дорхи үргэлжлэл Вьетнамын засгийн газрын хяналтад байна гэж Сергей Правосудов хэлээд

«Тэнд одоогоор олборлолт их биш байна. Орд газруудыг энэ оны шувтаргаар эзэмшиж эхлэхээр төлөвлөжээ. Газпром, Exxon Mobil хоёр геологийн хайгуулын ажлыг идэвхтэй хийж, байгалийн хий, нефтийн орд газруудыг олж илрүүлэв. Эдгээр компани цаашид хайгуул хийж, хэдэн жилийн дараа олборлож эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь манай нутаг дэвсгэрийн нэг хэсэг болохоор эдгээр хоёр компани тэнд ажиллах эрхгүй гэж Хятад мэдэгджээ.

Геологийн хайгуулын ажлыг саатуулахыг хятадын байлдааны онгоцууд оролдов.Саяхан Хятадаас эдгээр орд газрыг эзэмшэхийг олон улсын бусад компанид санал болгов. Мэдээжээр Вьетнам маш хатуу хариу өгөв. Хятад ийнхүү мэдэгдэх эрхгүй. Энэ нь вьетнамын эх газрын усан дорхи үргэжлэл юм. Вьенамтэй тохиролцсон орнууд л тэнд ажиллана гэснийг дурмаар байна» гэв.

Хятадын үндэсний оффшорын нефтийн компани Вьетнам ба түүний түншүүдийг шахан зайлуулах төлөвлөгөөтэй байна. Тус компани Өмнөд Хятадын тэнгист нефть хийн нөөцтэй 9 хэсгийг эзэмших талаар гадаадын компаниудтай хамтран ажиллах гэж байна.

БНХАУ-ын ГХЯ-ны албан төлөөлөгч Хун Лэй Өмнөд Хятадын тэнгист нефть хийн нөөцтэй хэсэгт хайгуулын ажил хийхийн төлөө тэмцээнийг зарласан нь «хэвийн үйл ажиллагаа» гэжээ. Энэ нь хятадын хууль ба олон улсын практик үйл ажиллагаанд нийцэж байна гэж тэрээр хэлэв. Гэвч хятадын компанийн Вьетнамын эсрэг төслийг хэрэгжүүлэх нь эргэлзээтэй гэж Сергей Правосудов хэлээд

«Ийм нөхцөлд хайгуул хийхийг цөөхөн этгээд хүсэх бололтой. Эдгээр нь хятадын холбоотон, Хятадаас шалтгаалсан улс байх юм. Чухам ямар компани хайгуул хийхийг хэлэхэд хэцүү. Энэ нутаг маргаан үүсгэсэн хийгээд зөвшөөрлийн бичигтэй өөр компаниуд тэнд ажиллаж байгааг мэдсэн бол хайгуулд оролцохыг хүсэхгүй байх» гэв.

Вьетнамыг тэндээс шахан зайлуулахыг Хятад шаргуу оролдож байна. Энэ нь Ойрхи Дорнодын байдал даамжрсантай бас холбоотой гэж Сергей Правосудов үзэж байна. Хятад мөн бүс нутгийн нүүрс ус төрөгчийн импортээс их шатгаалж байна. АНУ-аас нефтийн нийлүүлэлтийн шинэ эх сурвалжийг эрэхэд Хятадыг албадаж байна гэж Правосудов хэлээд

«Хятадад нефть нийлүүлж байгаа орнуудын байдлыг хүндрүүлэхийг америкийн тал аль байдгаараа оролдож байна. Эдгээр нь Иран, Судан, Ливи зэрэг улс билээ. Үйл ажиллагааны нь агуулга «дайсны манёврлах хүрээг багасгахад» оршино. Өөрөөр хэлвэл Хятадад нефть нийлүүлэх эх сурвалжийг хаах гэж байна. Мэдээжээр энэ нь хятадыг бухимдуулав. Тус улс тун зохисгүй байдалд орохоо ухамсарлаж,нефть хий авах шинэ эх сурвалжийг эрэж байна.Ийм нөхцөлд Вьетнамаас орд газруудыг хүчээр булааж авах буруу алхам хийх бололтой» гэв.

Exxon Mobil-ийн ажиллаж байгаа орд газруудыг булаан эзлэхийг Хятад оролдвол америкийн флот орд газруудыг хамгаалах нь дамжиггүй. Энэ нь цэргийн ноцтой мөргөлдөөн үүсгэх уршигтай гэж Сергей Правосудов үзэж байна. Түүнээс гадна Вьетнам оросын зэвсэг худалдан авагчийн хувьд Энэтхэгийн дараа хоёрт орсонд тэрээр анхаарлыг хандуулав. Урьд Хятад мөн үзүүлэлтээр нэлээд удаан хоёрт орж байсан. Орос улсаас Вьетнамд нийлүүлж байгаа зэр зэвсэг тэнгисээс түрэмгийллийг няцаах түүний дотор эх газрын усан дорхи үргэлжлэлийн орд газруудыг хамгаалах зорилготой юм.