Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакын ах эрх баригч намаас сонгогдсон депутат асан Сэнури Ли Сан Дык шудрага, даруу, өөрийнхөө хэрэгцээг хязгаарлах ёс журмыг умартаж, их хэмжээний хахууль авчээ.

Хагас сая гаруй долларын хахууль авсан тул түүнийг шоронд хорив. Тэр ийм хахууль авч, хадгалагчид ба төрийг хууран мэхлэхэд нь хоёр банканд туслажээ. Эдгээр банк дампуурав. Хөрөнгөө алдаад хилэгнэн зэвүүцсэн иргэд Ли Сан Дыкыг шүүхийн байшинд орох үеэр өндөг шидэж дайрав. Тэр мафитай хамт ийм ажиллагаа явуулжээ. Наанадаж эрх баригч намын депутат ба ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн этгээд түүний бүрэлдэхүүнд байсан. Тэднийг бас баривчилж мөрдөн байцааж байна.

Өмнөд Солонгосын тэргүүлэх зүтгэлтнүүдийн гэр бүлд авилгал ерийн үзэгдэл болсныг ерөнхийлөгчийн ахыг баривчласан шуугиант хэрэг явдал нотлон харуулав. Чон Ду Хванааас аваад Но Му Хен хүртэл бүх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд шуугиант хэрэгт хамрагдав. Энэ удаа Ли Сан Дык дүүгээ ерөнхийлөгч Ли Мен Бак дүүдээ «ухаа алдуулах цохилт өгсөн байна» гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Роальд Савельев хэлээд

«Нэлээд хүнд түвэгтэй байдалд орсон. Өмнөд Солонгост дээд давхрагад авилгал давтагдаж байна. Гэвч энэ удаа нийт олон ба парламент ерөнхийлөгчийн үйл ажиллагааг шүүмжлэх болсон. Ерөнхийлөгч ахынхаа байдалд нөлөөлж огт чадахгүй бололтой. Энэ нь ерөнхийлөгчийн талынханд ч нөлөөлнэ» гэв.

Энэ нь Ли Мен Бак ба түүнийг багийн гишүүдэд өгсөн улс төрийн 2 дахь цохилт билээ. Урьд сөрөг хүчин засгийн газар парламент, нийт олноос далдуур Японтой цэргийн хэлэлцээр байгуулахыг оролдсныг илрүүлэв. Ийм хэлэлцээр байгуулах гэж байгааг мэдээгүй гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Гэсэн ч нийт олон түүнд итгсэнгүй.

БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг оролцуулан нууц мэдээлэл солилцох тухай цэргийн анхны хэлэлцээр байгуулахыг АНУ-ын хүчит шахалтаар оролдож байсан аж. Вашингтон Хятадын улам өсөн нэмэгдэж байгаа нөлөөг тогтоон барихын тулд бүс нутагт эвсэл байгуулж, Сөүл Токио хоёртой холбоог бэхжүүлэхийг чухалчлан үзэж байна. Хэлэлцээр байгуулаагүй. Парламент хэлэлцээрийг батлалгүй 7-р сарын 16 хүртэл парламентын ээлжит хуралдаанаас наана уучлал гуйхыг ерөнхийлөгчээс шаарджээ.

Ямар байсан ч парламентын гишүүдээс ерөнхийлөгчэд таагүй асуудлууд тавих бололтой. Хэлэлцээр улс орныг хэдэн арван жил эзлэж байсан японы армийн анги салбарыг ямар үндсэн дээр БНСолонгос улсын нутаг дэвсгэрт байлгахыг зөвшөөрч байна вэ? Дэлхийн 2-р дайны жилүүдэд солонгосын эмэгтэйчүүдийг сексийн боол болгож, одоо солонгосын арлуудад өнгөлзэж байгаа улстай цэргийн хэлэлцээр байгуулж болно гэж үү? Эдгээр нь Солонгосын хойгийн хойд хэсэгт оршин суудаг солонгосчуудын хувьд эмзэг асуудал юм.

Ли Мен Бак засгийн эрхэнд дөрвөн жил хагас  байгаа үед Япон, АНУ хоёрын тусламжтайгаар 2000 оны солоногос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа БНАСАУ-ын талаар Ким Дэ Жуны явуулж эхлэсэн «нарны туяаны бодлого» гэгчийг бүрмөсөн зогсоов. Ли Мен Бак Вашингтон,Токио хоёрын бүх шаардлагыг биелүүлж, Ким Чен Ир нас нөгчснээс хойшхи улс төрийн өөрчлөлттэй холбогдуулан Пхеньянтэй шинэ харилцаа тогтоох боломжийг үгүй болгов. Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа нь дуусахаас хагас жилийн өмнө Ли Мен Бак нуран унах ирмэгт тулав. Ахы нь хахуулийн тойрны шуугиант хэрэг явдал нэрий нь гутаав. Өмнөд Солонгосын праламентын гишүүдээс Ли Мен Бакад тавих хатуу асуудлууд ерөнхийлөгчэд нэр нүүрээ хамгаалах боломж олгохгүй бололтой.