ОХУ ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын хамтын ажиллагаа амжилттай хегжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов мэдээллээ. Тэрээр Камбожийн нийслэл Пномпеньд тус холбооны шугамаар хийж буй сайд нарын уулзалтад Орос улсыг төлөөлж байна. Дэлхийн зах зээлийн тухайн байдал зохисгүй байсан ч 2011 онд хоёр талын худалдаа 17 хувиар өсөн нэмэгдэж 15 тэрбум долларт хүрснийг Моргулов тэмдэглэв. «Энэ оны 8-р сард эдийн засгийн сайд нар худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалын хамтын ажиллагааны «замын зураг» гэгчийг батлана. Түүнийг хэрэгжүүлснээр оросын Сибирь, Алс Дорнодыг оролцуулан харилцан хөрөнгө оруулах нэмэлт боломж нээгдэнэ» гэж Оросын ГХ-ийн дэд сайд тэмдэглэв. Моргуловын хэлснээр сэргэн нехэх эрчим хүч, хүнсний аж үйлдвэрийн салбарт хамтрасан төвүүдийг байгуулж, био,нанотехнологийг ашиглах, боловсролын чанарыг сайжруулах асуудлаар семинарыг зохион байгуулах нь Орос улс ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын хамтын ажиллагааны ойрын төлөвлөгөөнд багтсан байна. Түүнээс гадна онц тохиолдолд арга хэмжээ авах ба сансар, соёл, аялал жуулчлалын салбарт дэвшүүлэх санаачилгуудыг бэлтгэж байна.