Оросын Хойд, Балтын ба Хар тэнгисийн флотын хөлөг онгоцуудын нэгдсэн бүлэг 7-р сард нэгдсэн командлалын дор ажиллаж эхлэнэ. Тэнгисийн цэргийн флотын жанжин штабаас өнөөдөр «Интерфакс» агентлагад мэдээлснээр барагцаалбал нэг долоо хоногийн дараа нэгдсэн бүлэг Газрын Дундад тэнгист гарна. Хойд флотын «Адмирал Чабаненко» шумбагч онгоц эсэргүүцэх том хөлөг бүлгийн манлай онгоц боллоо. Флотын үйл ажиллагааг хангах онгоцууд сирийн Татус боомтод орж, ус, түлш, хүнсний нөөцийг нөхөн нэмэхийг жанжин штаб тэмдэглэв. Техникийн шаардлага гарвал байлдааны онгоц боомтод бас орно.