Японы эрх баригч Ардчилсан намын дарга асан Итиро Озава өөрийн улс төрийн намыг байгуулсан тухай өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Озава 7-р сарын эхээр татварын шинэтгэлийн асуудлаар санал зөрсен учраас Ардчилсан намын эгнээгээс талынхантайгаа хамт гарсан билээ. Шинэ нам албан ёсоор 7-р сарын 11-нээс ажиллана. Озава хамтран зүтгэгчиддээ хандан хэрэглээний татварыг 2015 оны 10-р сар гэхэд 10 хувьд хүргэх Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа батлан илэрхийлэв. Тэрээр мөн хуулийн төслийг буцааж авах зорилгоор арга хэмжээ авах бодолтой байна. Озава болон түүний талыг баримтласан 50 гишүүн Японы Ардчилсан намын эгнээгээс гарсан явдал парламентад намын төлөөлөгчдийг 250 хүртэл багасав. Эрх баригч нам фракц нь илүү 11 суудалтай учир дийлэнх олонхи хэвээр байна.