Парламентын ажлыг сэргээх асуудлыг шийдвэрлэх үеэр хууль ёсыг даган мөрдөж, шуух засаглалтай сөргөлдөхгүй гэж Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси амлав. Өчигдөр орой египетийн ерөнхийлөгчийн тамгын газраас тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Египетийн ерөнхийлөгч парламентын тойрны байдлыг зохицуулахын тулд шүүх засаглал, улс төрийн янз бүрийн хүчинтэй зөвлөлдөнэ гэж баримт бичигт тэмдэглэсэн байна. Египетийн Үндсэн хуулийн Цэц парламентын ажлыг сэргээх тухай ерөнхийлөгч Мурсийн захирамжийн ажиллагааг түр зогсоох тухай шийдвэр мягмар гаригт гаргав. Үндсэн хуулийн Цэц бүр 6-р сарын дундуур өнөөгийн бүрэлдэхүүнээр ажиллахыг парламенгтад хориглосон билээ. Гэвч Мурси засгийн эрхэнд гараад, захирамжийг хүчингүй болгов. Египетийн ард түмэн 2012 оны 1-р сарын эхээр болж дууссан сонгуулийн үр дүнгээр Ардын ассамблейг сонгосон билээ. «Лалын ахан дүүс» хөдөлгөөнийг төлөөлсэн «Эрх чөлөө, шудрага ёс» нам сонгуульд түрүүлсэн юм.