АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мьянмын эсрэг улс орны нь эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх тухай зарлан мэдээлэв. Өчигдөр ерөнхийлөгчийн нийтлүүлсэн албан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Мьянмын засгийн газраас явуулж буй ардчилсан шинэтгэлийг Вашингтон дэмжиж байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж хэллээ. Гэсэн ч Мьянмад ардчилсан шинэтгэлийн салбарт хангалттай ахиц дэвшил гараагүйг Обама онцлов. АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр шинэтгэлийг саатуулах этгээд Вашингтоны хоригт хамрагдана.